Крипто Доогтэр @doogter Channel on Telegram

Крипто Доогтэр

@doogter


Public channel

Крипто Доогтэр (Russian)

Вы когда-нибудь задумывались над тем, как заработать на криптовалюте, но не знаете, с чего начать? Тогда канал "Крипто Доогтэр" на Telegram - именно то, что вам нужно!
"Крипто Доогтэр" - это канал, который поможет вам разобраться в мире криптовалюты, блокчейна и инвестиций. Здесь вы найдете актуальные новости, аналитику рынка, советы по трейдингу и многое другое

Администраторы канала - настоящие специалисты в области криптовалюты, которые готовы помочь вам в любой ситуации. Они делятся своим опытом и знаниями, чтобы каждый подписчик мог успешно инвестировать и зарабатывать на криптовалюте

Не упустите возможность стать частью сообщества "Крипто Доогтэр" и начать зарабатывать на криптовалюте уже сегодня! Подпишитесь на канал и получайте полезную информацию каждый день.

Крипто Доогтэр

11 Jan, 04:03


2025 оны 1-р сарын байдлаар, Америкийн MicroStrategy компани дэлхийд хамгийн олон биткойн эзэмшигчдийн жагсаалтын эхний байранд 41.4 тэрбум долларын үнэ бүхий 444,262 BTC-тойгоор орсон бөгөөд тус компани нийт биткойны нийлүүлэлтийн 2% -иас илүүг эзэмшдэг байна. Түүний дараа хоёрдугаарт, биткойн олборлогч Mara Digital компани орсон ба түүний нөөц 26,842 BTC юм байна.

Крипто Доогтэр

11 Jan, 03:00


Google болон Майкрософт компани, Дональд Трампын тангараг өргөх ёслолын санд тус бүр нэг сая доллар хандивласнаа мэдэгдсний дараа Трампын хандивын сан 170 сая доллар болж, шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд түүхэн дээд амжилт тогтоожээ. Бусад алдартай хандивлагчдын тоонд Метагийн Марк Зукерберг, Амазоны Жефф Безос, Circle-ийн Жереми Аллайр нар багтсан байна.

Крипто Доогтэр

11 Jan, 02:03


Криптод хөрөнгө оруулагч Grayscale-ийн үзэж байгаагаар, 2025 оны 1-р улиралд ашиг өгөх ирээдүйтэй 20 криптовалютын тоонд дараахи хөрөнгүүд оржээ. Тус компани улирал бүр шилдэг буюу нөөцдөө авах 20 хөрөнгийн жагсаалтыг гаргадаг юм байна.

Крипто Доогтэр

11 Jan, 01:02


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2025 оны 1-р сарын 11-ний өдөр

Өчигдөр, 1-р сарын 10-ны Баасан гаригт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 1-р сарын 11, 06:00) 2.92% өсч $ 94,776 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT-г оруулаагүй)-аас Doge илүү ихээр буюу 4.82% дээшилж $0.3338 болсон байна.

Сайн мэдээ

Өнгөрсөн оны 1-р сарын 11-нд, АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс, 11 спот биткойн ETF сангийн хүсэлтийг түргэвчилсэн байдлаар баталсны дараа эдгээр сангууд Vanguard S&P 500 ETF (VOO) болон Invesco QQQ Trust (VO) зэрэг дэлхийн хамгийн том, хамгийн алдартай ETF сангуудтай өрсөлдөж 42,000 орчим доллар байсан биткойны үнийг 100,000 долларын түвшинд хүртэл өсгөсөжээ.

Нэг жилийн хугацаанд спот биткойн сангуудын хөрөнгө огцом өсөж 103 тэрбум орчим долларын болсон ба нийт 35 тэрбум гаруй долларын цэвэр урсгалыг татаж чадсан байна.

Тэлгээрийн дотроос дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сан болох BlackRock-ийн IBIT спот Bitcoin ETF ихэнхи үзүүлэлтээрээ бусдыгаа давамгайлж дангаараа 37 тэрбум гаруй долларын цэвэр урсгалыг бүрдүүлсэн ба бүтэн жилийн турш ердөө 10 өдөр хөрөнгийн сөрөг урсгалтай байжээ.

Муу мэдээ

Казахстаны Санхүүгийн хяналтын агентлаг, 2024 онд криптовалютын гүйлгээ хийж байсан 60 тэрбум тенге буюу 113 сая ам.долларын эргэлттэй, 3500 гаруй хууль бус онлайн платформын үйл ажиллагааг хааж 4.8 сая ам.долларыг нь битүүмжилж, хураан авсан гэж зарлалаа.

Эдгээр биржүүд үйлчлүүлэгчдээ хэн болохыг тодорхойлж магадалгүй байснаас ихэнхи үйлчлүүлэгчид нь кибер луйварчид, гэмт хэргийн зохион байгуулалттай нийгэмлэгийн гишүүд, тэр дундаа тус улсад хар тамхины наймаа эрхэлдэг хүмүүс ашигладаг байжээ.

Түүнчлэн уг ажиллагааны явцад криптовалютыг ашиглан хүмүүсийн итгэл үнэмшлмйг ашиглан тэдний мөнгийг татах ажиллагаа явуулж байсан хоёр санхүүгийн пирамидын үйл ажиллагааг илрүүлж тэдгээрийн үйлчлүүлэгчдэд 545,000 ам.долларыг буцаан өгч, нийт 120,000 ам.долларыг битүүмжилсэн байна.

Крипто Доогтэр

10 Jan, 13:05


Firefox дэлгүүрт Firefox хөтөчийн хуурамч OKX биржийн өргөтгөл программ гарч иржээ. Тиймээс тус бирж хэрэглэгчдэдээ хандан өөрийн програмыг зөвхөн албан ёсны вэбсайтаас татаж авахыг зөвлөж байгаа ажээ.

Крипто Доогтэр

10 Jan, 12:03


Нэгэн хэн нь үл мэдэгдэх арилжаачин LLM меме койнд оруулсан 1.37 SOL (тухайн үеийн ханшаар 269 доллар) хөрөнгө оруулалтаа ердөө дөрвөн цагийн дотор 508,000 орчим доллар болгож 1885 дахин нугалжээ. Түүнийг зоосоо зарсны дараа LLM-ийн үнэ өссөөр байсан ба хэрэв тэрээp яаран зараагүй байсан бол түүний ашиг 2.2 сая доллар болохоор байжээ.

Крипто Доогтэр

10 Jan, 11:00


Terraform Labs компанийг үүсгэн байгуулагчдын эсрэг мөрдөн байцаалт явуулж буй Америкийн прокурорууд тэдгээрийн цахим шуудан болон данс руу нь нэвтрэх зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Үүний үр дүнд прокурорууд До Квоны хэрэгтэй холбоотой чухал мэдээллүүд олно гэж найдаж байгаа юм байна.

Крипто Доогтэр

10 Jan, 10:00


Бутан улсын Гелефу хотын захиргаа, тус хотын стратегийн нөөцдөө гурван крипто хөрөнгийг, тухайлбал BTC, ETH, BNB-г оруулсан байна. Энэхүү шийдвэр нь тус бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилготой гэж мэдэгджээ.

Крипто Доогтэр

10 Jan, 09:05


Хэдийгээр крипто зах зээл сүүлийн өдрүүдэд уналттай байгаа ч Santiment шинжилгээний платформын мэргэжилтнүүд ихэнх хөрөнгийн үнэ өсөх хандлагатай хэвээр байна гэж мэдэгдэв. Тэд мөн залруулга нь богино хугацааны бөгөөд долоо хоног тутмын график дээр ихэнх хөрөнгийн өсөлт хэвээр байгааг онцолсон байна.

Крипто Доогтэр

10 Jan, 08:02


Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле, Торгоны замаас хураан авсан биткойныг худалдах тухай Америкийн засгийн газрын шийдвэрийг биткойныг хямд үнээр худалдан авах боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Үүний дараа тус улсын засгийн газар, урд шөнө стратегийн нөөцдөө зориулж 11 BTC худалдаж авсан байна.

Крипто Доогтэр

10 Jan, 07:04


Олон тооны крипто мэргэжилтнүүд, Торгоны зам интернет хар захаас хураагдсан 69,000 BTC-ийг зарах шийдвэр нь зах зээлийг уналтад хүргэхгүй гэж үзэж байна. Тухайлбал, BitMex биржийн гүйцэтгэх захирал асан Артур Хэйс энэ боломжийг ашиглан бикойн нэмж худалдан авахаа мэдэгдсэн бол CryptoQuant шинжилгээний компанийн гүйцэтгэх захирал, АНУ-ын засгийн газрын зарах 6.5 тэрбум ам.долларын биткойныг зах зээлд долоо хоногийн дотор шингээх болно гэж мэдэгджээ..

Крипто Доогтэр

10 Jan, 06:04


Хэрэв биткойны үнэ 94,000 доллараас доош буувал баавгайнуудын дараагийн зорилт нь 81,000 ам.доллар байх бөгөөд түүндээ таван долоо хоногийн дотор хүрэх болно. Хэрэв дараагийн долоо хоногт криптовалютын ханш 95,180 доллараас доош хаагдах юм бол BTC-ийн үнэ цэнийн бууралттай холбоотой энэхүү таамаглал нь хүчин төгөлдөр болно гэж Biond шинжилгээний компанийн захирал Буркан Бэйли хэлжээ.

Крипто Доогтэр

10 Jan, 05:00


Өнгөрсөн оны 12-р сарын томоохон борлуулалтаас хойш биткойн халимууд 34,000 гаруй BTC хуримтлуулсан нь биткойны одоогийн үнийн сэргэлтэд худалдан авах дарамтыг бий болгож эхэлсэн байна гэж Blocktrends шинжилгээний компанийн судалгааны газрын тэргүүн хэлжээ.

Крипто Доогтэр

10 Jan, 04:02


Тэрбумтан Марк Кубан, эдийн засагт муу зүйл тохиолдвол алтнаас илүү биткойн эзэмшихийг илүүд үзнэ гэж мэдэгджээ. Тэрээр, биткойныг маш их үнэ цэнэтэй болсон гэж бодож байна хэлжээ.

Крипто Доогтэр

10 Jan, 03:00


Өчигдөр Ethereum сан 2025 оны анхны болох, 100 ETH-ийн анхны борлуулалтаа хийлээ. 2024 онд тус сан 12,61 сая долларын үнэ бүхий нийт 4,466 ETH-ийг 2,823 долларын дундаж үнээр зарсан бөгөөд тэдгээрийн дараа ЕТН-ийн үнийн огцом бууралт ажиглагдаж байсан байна.

Крипто Доогтэр

10 Jan, 02:02


АНУ-ын засгийн газар (Хууль зүйн яам), "Торгоны зам" интернет хар захаас хурааж авсан 6.5 тэрбум доллараар үнэлэгдэх 69,000 BTC-ийг худалдахыг зөвшөөрсөн тухай мэдээ өчигдөр цацагдлаа.

Крипто Доогтэр

10 Jan, 01:03


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2025 оны 1-р сарын 10-ны өдөр

Өчигдөр, 1-р сарын 9-ний Пүрэв гаригт крипто зах зээл улаан байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 1-р сарын 10, 06:30) 2.80% буурч $92,110 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT-г оруулаагүй)-аас Doge илүү ихээр буюу 6.15% дooшилж $0.3193 болсон байна.

Сайн мэдээ

Сингапур улс нь дэлхийн хэмжээний, томоохон криптогийн компаниудыг татах, блокчэйн технологийг хөгжүүлэх тодорхой стратеги боловсруулан хэрэгжүүлж байгаа нь түүнийг Ази дахь криптовалютын арилжааны шилдэг нөхцөл боломж бүрдүүлсэн улс болгож байгаа ажээ.

Тус улсын Төв банк болох Мөнгөний газар (MAS) нь Төлбөрийн үйлчилгээний тухай хуулийн (PS Act)-хаа дагуу Okx, Upbit, Bitgo зэрэг дэлхийн крипто зах зээлийн томоохон тоглогчдод 200 гаруй байгууллагад лиценз олгож үйл ажиллагаа явуулах боломжийг нь нээсэн байна.

Их наяд доллараар хэмжигдэх салбарыг хяналтандаа авахын тулд Сингапур крипто орон зайгаа тэлэн дэлхийд тэргүүлэхийг зорьж байгаагийн илрэл нь тус улсын эдийн засаг 2024 оны 4-р улиралд 4.3%-иар өссөн нь таамаглалаас давж, сүүлийн гурван жилийн хамгийн хурдацтай өсөлтийг үзүүлжээ.

Муу мэдээ

10x Research шинжилгээний платформын судалгаагаар, 1-р сарын 29-нд болох АНУ-ын Холбооны нээлттэй зах зээлийн хорооны (FOMC) хурлын өмнө крипто зах зээл дахин доошлохоор байгаа ажээ.

Крипто зах зээлд BTC-ийн зүгээс нөлөөлдөг гол хүчин зүйл бол түүний давамгайлах байр суурь бөгөөд 2024 оны 1-р сараас 11-р сарын дунд хүртэл уг үзүүлэлт 50% -иас 60% болж өссөн нь алткойнуудад ихээхэн дарамт учруулж байна.

Түүхээс харахад биткойны давамгайлал нэмэгдэхийн хэрээр алткойнууд эерэг динамикийг харуулахад хэцүү байдаг болох нь өнгөрөгч 12-р сард гурван долоо хоногийн турш BTC-ийн давамгайлал 53% болж буурсан үед алткойнуудын улирал эхлэх нь гэж крипто зах зээлийн олон оролцогчид найдаж байснаас тодорхой харагдаж байгаа юм.

Крипто Доогтэр

09 Jan, 12:02


Тайландын Шадар сайд Пичай Чунхаважира, Тайландын Маркетингийн Холбооноос зохион байгуулсан семинар дээр, тус улс крипто төлбөрийн шинэ санаачилгыг эхлүүлнэ гэж мэдэгдэв. Крипто төлбөрийн энэхүү шинэ санаачлага нь аялал жуулчлалын алдартай газар болох Phuket хотоос эхлэх бөгөөд жуулчид дижитал хөрөнгө ашиглан үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой болно.

Крипто Доогтэр

09 Jan, 11:02


Ripple-ийн гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус, хуулийн ахлах зөвлөх Стюарт Алдероти нар Дональд Трамптай түүний Мар-а-Лаго дахь өргөөнд оройн зоог барьж хамт патиараа татуулжээ. Гарлингхаус энэ тухайгаа, "2025 оныг гайхалтай эхлүүллээ" гэж сэтгэл ханамжтай байдалтай жиргэсэн байна.

Крипто Доогтэр

09 Jan, 10:02


Өмнөд Солонгосын Санхүүгийн үйлчилгээний хороо, крипто корпорациудад хандан тус улсын иргэдэд арилжааны данс нээх асуудлыг аажмаар суллаж зөвшөөрнө гэж мэдэгдсэн байна.

Крипто Доогтэр

09 Jan, 09:03


Биткойны харьцангуй хүч чадлын индекс (RSI) үзүүлэлт нь өнгөрсөн оны 10-р сарын эхээр BTC-ний үнэ 60 мянган долларт хүрсэн үеэс хойших хамгийн доод цэг буюу хэт ихээр зарагдсан түвшиндээ хүрчээ. Хэт ихээр зарагдсан RSI нь ихэвчлэн завсрын өсөлт, бүр ядаж уналт удаашрахын өмнөх дохио юм.

Крипто Доогтэр

09 Jan, 08:01


Жүжигчин Тревор Ноа амьдралдаа хийсэн хамгийн том алдаа нь биткойн худалдаж аваагүй явдал гэж хэлжээ.

Крипто Доогтэр

09 Jan, 07:02


CES 2025 үзэсгэлэнд Canaan Inc компани криптовалют олборлох хоёр шинэ төхөөрөмж болох Avalon Mini 3 болон Avalon Nano 3S-г танилцууллаа. Эдгээр төхөөрмжүүдийг гэртээ олборлолт хийхэд зориулагдсан ба зөвхөн биткойн олборлох төдийгүй амьдарч буй орон сууцаа ч халааж болох юм байна. Хяналтыг гар утасны программаар дамжуулан хийх боломжтой гэнэ.

Крипто Доогтэр

09 Jan, 06:02


KULR Technology компанийн гүйцэтгэх захирал Майкл Могийн хэлснээр, нэгдүгээр сарын 7-нд 97,000 ам.доллар болтлоо унасны дараа тэргүүлэгч криптовалютын ханш 200,000 ам.долларт хүрч магадгүй байна. Хамгийн том хурдасгагч нь BTC-ийн стратегийн нөөцийг бий болгох улс орнуудын төлөвлөгөө байх болно. Одоогоор АНУ, Герман, Швейцарь болон бусад орны эрх баригчид энэ асуудлыг судалж байна гэж тэр хэллээ.

Крипто Доогтэр

09 Jan, 05:02


Дэлхийд хамгийн олон биткойн эзэмшдэг Microstrategy компанийн гүйцэтгэх захирал Майкл Сэйлор, хэрэв одоо 100,000 доллараар биткойн авч байгаа хүмүүс ирээдүйн үнээс нь 90%-ийн хөнгөлөлттэй үнээр авч байгаа хэрэг юм гэж хэлжээ.

Крипто Доогтэр

09 Jan, 04:00


XRP криптовалютыг гаргасан, Ripple компанийн захирал Брэд Гарлингхаус тус компани нь өөрийн XRP дижитал хөрөнгөөс 100 тэрбум долларын үнэ бүхий токен эзэмшдэг гэж мэдэгджээ. XRP-ийн зах зээлийн үнэлгээний түвшинг 138.8 тэрбум доллараар үнэлдэг тул гаргасан нийт токены 72% нь Ripple-ийн хяналтанд байгаа гэсэн хэрэг юм. Энэ нь XRP экосистемийг биткойнтой харьцуулахад хэт төвлөрсөн болохыг харуулж байгаа ба BTC-ийн хамгийн том эзэмшигч нь түүнийг бүтээгч Сатоши Накамотогийн түрийвчид уг дижитал хөрөнгийн 5.6% -иас ихгүй (1.1 сая BTC хүртэл) хадгалагддаг гэнэ.

Крипто Доогтэр

09 Jan, 03:01


Энэтхэгийн хамгийн том криптовалютын бирж CoinSwitch нь 600 сая рупи (ойролцоогоор 69.9 сая доллар) үнэ бүхий CoinSwitch Cares сан байгуулж байгаагаа зарласан байна. Тус сангийн зорилго нь 2024 оны долдугаар сард болсон кибер халдлагын улмаас WazirX платформын үйлчлүүлэгчдэд учирсан бараг 234 сая долларын хохирлыг барагдуулах зорилготой юм гэнэ.

Крипто Доогтэр

09 Jan, 02:02


2024 оны 12-р сард, спот биткойн ETF сангууд 51,500 BTC хуримтлуулсан нь крипто олборлогчдын олборлосон 13,850 BTC-ээс бараг гурав дахин их байна. Шинжээчид, институциудын худалдан авалт "нийлүүлэлтийн цочрол" буюу хомсдолыг үүсгэх ба энэ нь биржүүд дээрхи BTC-ийн үлдэгдэл түүхэн доод түвшинд хүрснээс харагдаж байна гэжээ.

Крипто Доогтэр

09 Jan, 01:04


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2025 оны 1-р сарын 9-ний өдөр

Өчигдөр, 1-р сарын 8-ны Лхагва гаригт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 1-р сарын 9, 07:47) 1.78% буурч $95,193 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT-г оруулаагүй)-аас Рийпл илүү ихээр буюу 4.38% дээшилж $2.38 болсон байна.

Сайн мэдээ

Өнгөрсөн 12-р сард төвлөрсөн бус биржүүд (DEXs) дээрхи фьючерсийн арилжааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж, төвлөрсөн биржүүд (CEXs)-ийн арилжааны үнийн дүнгийн 10.17%-д хүрч түүхэн дээд амжилтаа тогтоосон ба энэ нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд сүлжээний хэрэглэгчийн туршлага, дэд бүтэц мэдэгдэхүйц сайжирсантай холбоотой гэнэ.

DEX дээрхи фьючерс арилжааны өсөлтийг сүүлийн саруудад тогтмол өсөлттэй байгаа Hyperliquid, Jupiter, ApeX, Satori Finance, Drift зэрэг платформуудын гүйлгээний хэмжээ улам бүр нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж болно.

Сонирхолтой нь, эдгээр платформуудын арилжааны хэмжээ 2024 оны турш, сард дунджаар 26.5%-иар өссөн ба 12-р сар гэхэд төвлөрсөн бус биржүүд (DEXs) дээрх арилжааны нийт хэмжээ 285 тэрбум долларт хүрсэн нь эдгээр цөөн хэдэн тэргүүлэх платформын хүчтэй өсөлтөөс шалтгаалсан байна.

Муу мэдээ

АНУ-ын Түүхий эдийн фьючерсын арилжааны комисс (CFTC)-ын нэхэмжлэлтэй, Gemini Trust Co компанитай холбоотой хэргийг Нью-Йоркийн өмнөд дүүргийн АНУ-ын дүүргийн шүүх авч хэлэлцээд тус компанийг биткойны (BTC) зохицуулалттай, фьючерсийн хэлцлийн арилжааг нэвтрүүлэх үедээ хэрэглэгчдэд "худал, төөрөгдүүлсэн мэдээлэл" өгсөн гэж буруутгажээ.

Комиссын нэхэмжлэлд, Gemini биржийг фьючерсийн бүтээгдэхүүний чухал элемент болох зах зээл дээр үнийн тоглолт хийх явдлыг таслан зогсоох талаар холбогдох зохицуулалтыг буруу тодорхойлсон нь хэрэглэгчдийг алдагдалд оруулах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн байна.

Bloomberg-ийн мэдээлснээр, шүүхийн баримт бичигт дурдсанчлан, ах дүү ихрүүдийн үүсгэн байгуулсан Gemini бирж буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран уг маргааныг эцэслэн шийдэж тус биржийг 5 сая доллараар торгосон ба гэнэ.

Крипто Доогтэр

08 Jan, 14:21


Манай хаалттай группт орсоноор та дараах мэдээллүүдийг авах болно.

1️⃣ Мэдээлэл 📰

🔷 Өдөр бүр 09:00-21:00 хооронд, 1 цаг тутамд 1 богино хэмжээний мэдээлэл орно.
🔷 Админы бэлтгэсэн нийтлэл, өдөрт 1-2ш бүтнээрээ орно. ( Нээлттэй суваг, пейж хуудсанд хагас орно)

2️⃣ Сигнал 📶

🔷 Зах зээлийн байдлаас хамаарч өдөрт 1-5ш спот болон фючерс сигнал

3️⃣ Биткойн болон бусад зоосны таамаг шинжилгээ болон хувилбарууд 🧐

🔷 Даваа-Ням гаригт өдөр бүр орно.

💳 Эдгээр бүх багцууд нийлээд 1 сарын 30.000 төгрөг.

☎️ Бүртгүүлэхдээ: КриптоДоогтэр пейж хуудасны чатаар холбогдоно.

Крипто Доогтэр

07 Jan, 08:00


Dogecoin (DOGE) меме токенд хөрөнгө оруулалт хийсэн Канадын Spirit Blockchain Capital компани криптовалютаар мөнгө хийх болно гэж зарлалаа. Тэд тус дижитал хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтаараа "Dogecoin ертөнцөөс ирсэн бичил стратеги" хэмээх бизнес хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээс өөр тодорхой зүйл мэдэгдэлгүй нууцалсан гэнэ. Ажиглагчид уг компанийг зээл юм уу стейкингийн үйлчилгээ үзүүлэх байх гэж тааж байна.

Крипто Доогтэр

07 Jan, 07:01


Crypto Rover хэмээх нууц нэртэй шинжээч "Биткойны хөрвөх чадварын ихэнх хэсэг дахин 100,000 доллараас дээш хэсэгт төвлөрч байна. Гэхдээ ингэхээрээ юу болохыг бид бүгд мэднэ" хэмээн битүүлэг утгатайгаар жиргэжээ. Харин яадаг билээ ?

Крипто Доогтэр

07 Jan, 06:02


Өмнөд Солонгосын Чежү арлын засаг захиргаа, 2025 онд өөрийн орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор Тамна Жеон хэмээх блокчэйнд суурилсан тогтвортой коинтой нэгтгэсэн NFT-ээр ажилладаг зочны карт гаргахаар болсноо зарлалаа. Чежү арлын захирагч О Ён Хун өмнө нь 2025 онд дижитал өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлж, Web3-ийг гол болгож, NFT гэх мэт технологийг засгийн газрын бүх татварт ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан юм.

Крипто Доогтэр

07 Jan, 05:03


Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Трамп, биткойн болон бусад криптовалютын өсөлтөөс авдаг ашгийн татварыг тэглэх асуудлыг авч үзэх болно гэж мэдэгджээ.

Крипто Доогтэр

07 Jan, 04:03


Саяхан Litecoin (LTC) олон жилийн турш хашигдаж ирсэн тэгш хэмтэй гурвалжингийн хэв маяг(паттерн)-аас гарснаар удаан үргэлжилсэн нэгтгэл (консолидац)-ийн үе шатаа дуусгасан байна. Одоо түүнийг огцом өсөлтийг үзүүлэх болов уу гэж шинжээчид харж байгаа ба заримд нь 400 ам.долларт хүрэх байх гэсэн хүлээлт бий болоод байгаа ажээ.

Крипто Доогтэр

07 Jan, 03:00


Зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том криптовалют болох Ethereum (ETH) нь 4000 долларын орчимд байгаа эсэргүүцэл рүү чиглэж магадгүй байгааг техникийн үзүүлэлтүүд харуулж байна. Криптовалютын арилжааны нэрт шинжээч Али Мартинез хэлэхдээ, ETH нь 2022 оны 6-р сараас хойш өсөж буй зэрэгцээ сувгаар арилжаалагдаж, 6000 долларын зорилтот түвшинд хүрэх замыг бүрдүүлсэн загварыг бий болгосон гэж жиргэжээ.

Крипто Доогтэр

07 Jan, 02:04


Өчигдөр, 1-р сарын 6-ны Даваа гаригт, "Сейлорын биткойны эзэнт гүрэн" гэгдэх болсон Microstrategy компани 1,070 BTC ойролцоогоор 101 сая доллараар худалдан авснаа зарлалаа. Энэхүү худалдан авалт нь тус компанийн эзэмшиж буй хөрөнгийн хэмжээг 447,470 BTC хүртэл өсгөсөн ба шинээр авсан биткойныг нэг бүрийг нь дунджаар 94,004 доллараар авчээ.

Крипто Доогтэр

07 Jan, 01:03


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2025 оны 1-р сарын 7-ны өдөр

Өчигдөр, 1-р сарын 6-ны Даваа гаригт крипто зах зээл ногоон байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 1-р сарын 7, 08:00) 4.01% өсч $ 102,255 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT-г оруулаагүй)-аас BNB илүү ихээр буюу 2.95% дээшилж $730.29 болсон байна.

Сайн мэдээ

Airdrop буюу криптовалютыг үнэгүй тараах нь шинэ крипто төслүүдийг сурталчлах үнэ цэнэтэй хэрэгсэл болоод байгаа ба Dropstab платформын хийсэн дүн шинжилгээгээр, 2024 онд янз бүрийн төслүүд airdrop-ээр дамжуулан хэрэглэгчдэд 14.91 тэрбум долларын криптовалютыг тараасан гэсэн дүн гарчээ.

Тэдгээрийн дотроос хамгийн өгөөмөр нь Superliquid крипто төслийн токен тараалт байсан бөгөөд түүний хүрээнд тус платформын 90,000 гаруй хэрэглэгчид 1.34 тэрбум долларын токен хүлээн авсан байна.

Airdrop-оор өгсөн 14,91 тэрбум долларын тараалтыг чиглэлээр нь авч үзвэл түүний эхний байруудад 4,22 тэрбум (28,3%) 2-р түвшний төслүүд, 3,3 тэрбум (22,2%) нь төвлөрсөн бус санхүүжилт (defi) төслүүд, мөн 2.63 тэрбум доллар (17.6%) нь 1-р түвшний тоглоомын стартапууд төслүүд оржээ.

Муу мэдээ

Америкийн санхүүгийн төв, Уолл Стрийтийн том компаниуд ихэвчлэн биткойны үнийг зориудаар унагаж, тус хөрөнгийг хямд үнээр хуримтлуулсан гэж YouTube-ийн алдарт Altcoin Daily сувгийн хөтлөгч Аарон Арнольд буруутгажээ.

Арнольдын видео бичлэгээс үзэхэд, дэлхийн хамгийн том, хөрөнгийн менежер BlackRock зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд биткойны үнийг дарах ажлыг зохицуулдаг ба тэдгээр нь олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, зах зээлийг залилан мэхлэх зорилготой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг тактиктай болохыг илчилсэн байна.

Тэрээр, саяхан BlackRock-ийн биткойн ETF сан нь 330 сая долларын их хэмжээний гадагшлах урсгалыг бүртгэсэн бөгөөд түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр мэдээлсэн явдлыг зах зээл дээр ВТС-ын үнийг унагах төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон хэрэгжүүлсэн байж магадгүй юм гэжээ.

Крипто Доогтэр

06 Jan, 13:04


Биткойн нь одоогоор дэлхийд зургаад орох том мөнгөн хөрөнгө болоод байгаа гэнэ.

Крипто Доогтэр

06 Jan, 12:03


Upbit крипто бирж, Bitcoin Gold (BTG) зоосыг өөрийн арилжааны жагсаалтаас 1-р сарын 23 -ний өдөр хасна гэсэн мэдээ гарсны дараа тус зоосны үнэ огцом буюу 1З8%-иар өсч 12-р сарын 17-ны үнэдээ очоод залруулгад орон 12%-иар буурсан гэнэ. Тус биржийн захиргаа Bitcoin Gold койны ханшийн хөдөлгөөн маш савалгаатай байдаг тул хэрэглэгчдээ эрсдлээс хамгаалах зорилгоор делистинг хийх шийдвэр гаргасан юм байна.

Крипто Доогтэр

06 Jan, 11:00


Metaplanet компанийн гүйцэтгэх захирал Саймон Герович, энэ жил компанийнхаа биткойны нөөцийг 10,000-д хүргэхээр төлөвлөж байна. Тус компани нь одоогоор 1762 BTC-ийг эзэмшдэг бөгөөд дэлхийд 15-т, Азидаа хамгийн том эзэмшигч юм.

Крипто Доогтэр

06 Jan, 10:01


2024 онд хакеруудын үйл ажиллагааны үр дүнд криптовалютын хөрөнгө оруулагчид 1.2 тэрбум гаруй долларын алдагдал хүлээсэн гэнэ. Халдлага үйлдэгчдийн оргил үе 5, 7-р саруудад тохиосон байна.

Крипто Доогтэр

06 Jan, 09:05


Солана блокчэйн дээр "Winternitz Vault" гэх төсөл нээлтээ хийлээ. Тус төсөл нь хэрэглэгчийн крипто хөрөнгийг квант компьютерийн зүгээс ирээдүйн үүсэх аюулаас хамгаалах, эсэргүүцэх шийдэл юм гэнэ. Уг платформ нь хэрэглэгч гүйлгээ хийх бүрт шинэ хувийн түлхүүр үүсгэдэг хэш функци дээр суурилсан гарын үсгийн системийг ашигладаг байна. Энэ нь квант тооцооллын боломжит нөлөөллөөс крипто аюулгүй байдлын ирээдүйг баталгаажуулах чиглэлд хийсэн нэгэн том алхам юм.

Крипто Доогтэр

06 Jan, 08:00


Өнгөрөгч оны 12-р сард төвлөрсөн бус биржүүд (DEX) дээрхи арилжааны хэмжээ 322.25 тэрбум доллар болсны дотор хоёр том бирж дээрхи арилжаа тухайлбал Uniswap 109 тэрбум доллар, Hyperliquid 235 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2025 оны 1-р сарын эхний долоо хоногт DEX-ийн арилжааны хэмжээ 52.81 тэрбум доллар болсон ба Uniswap 9.48 тэрбум доллар, Hyperliquid 10.75 тэрбум долларын арилжаа хийжээ.

Крипто Доогтэр

06 Jan, 07:01


Сенатын гишүүн Синтия Луммис, АНУ-ын Засгийн газрын эзэмшиж буй алтны гэрчилгээг зах зээлийн үнээр дахин үнэлж, тэдгээрийг биткойноор солих замаар шинээр нэмж хөрөнгө гаргалгүйгээр тус улсын биткойны стратегийн нөөцийг бий болгохыг санал болгожээ.

Крипто Доогтэр

06 Jan, 06:02


Polуmarket крипто бооцооны платформын мэдээллээс үзэхэд, 2025 онд АНУ-д Solana (SOL) дээр суурилсан ETF-ийг батлах магадлал 82%-тай байна. Нэг талаас энэ өндөр хувь нь криптовалютын хөрөнгө оруулагчдын Соланаг дэмжсэн өөдрөг байдал үргэлжлэн нэмэгдсээр байгааг харуулж байгаа бол нөгөө талаас Үнэт цаас, биржийн комисс (SEC) солигдсоны дараа зах зээлийн зохицуулалтын тогтолцоонд өөрчлөлт гарах хүлээлттэй холбоотой юм.

Крипто Доогтэр

06 Jan, 05:04


Алдарт макро эдийн засагч, Real Vision компанийн гүйцэтгэх захирал Раул Пал, Solana (SOL) болон Sui (SUI) гэсэн хоёр криптовалютыг урт хугацааны хэтийн төлөв сайтай гэж өөдрөгөөр харж байгаагаа мэдэгдлээ.

Крипто Доогтэр

28 Dec, 13:01


Bithumb криптовалютын биржийн удирдах албанд ажиллаж байсан хоёр хүн тус биржийн арилжааны жагсаалтад орох шинэ токены мэдээлэлийг өгч, хахууль авсан хэргээр шоронд хоригдох ял авчээ. Bithumb Holding-ийн гүйцэтгэх захирал асан, Солонгосын нэрт жүжигчин Сон Юригийн нөхөр Ан Сон Хён 4 жил 6 сарын ял авсан бол түүний өмнө мөн албан тушаалыг хашиж байсан Ли Санг Жун 1.5 жил хоригдохоор болсон байна.

Крипто Доогтэр

28 Dec, 12:01


Биткойны хагаслалтын хуваарь ийм байдаг гэнэ.

Крипто Доогтэр

28 Dec, 11:01


Өнөөдрийн байдлаар биткойны нөөц 2024 оны 1-р сараас хойш байгаагүй хэмжээнд хүрч буурсан байна. 3-р сард биткойны үнэ 90%-иар өсөхөөс ердөө хоёр сарын өмнөх Binance бирж дээр ийм хэмжээний биткойны нөөц үлдэж байсан юм.

Крипто Доогтэр

28 Dec, 10:00


Дэлхийн хамгийн том хөрөнгийн менежер BlackRock компани, саяхны биткойны ханш унахын өмнөхөн 10,000 орчим биткойны худалдан авалтад нэг тэрбум доллар зарцуулсан мэдээ өргөнөөр тарсан. Ийм том компани, тийм гоомой алдаа хийлээ хэмээн шинжээчид тус компанийн хөрөнгө оруулалтын стратегид эргэлзэж эхэлсэн гэнэ.

Крипто Доогтэр

28 Dec, 09:00


Хиймэл оюуны Grok AI чатбот, 2025 оны эхний улиралд эхлэх гэж байгаа алткойны улирлаас өмнө ямар криптовалют худалдаж авахыг зөвлөжээ. Уг чатбот NFT, DeFi болон меме токенуудын эрэлт нэмэгдэж байгааг харгалзан Ethereum болон Solana (SOL) нь хамгийн ирээдүйтэй дижитал хөрөнгө гэж үзсэн байна.

Крипто Доогтэр

28 Dec, 08:01


2024 онд, хамгийн өндөр үнэд хүрч борлуулагдсан, хоорондоо үл солигдох токен (NFT)-ы цуглуулгууд

Крипто Доогтэр

28 Dec, 07:02


Оросын Сбербанк өөрийн "Дижитал хөрөнгө" платформ дээр, тус улсад анх удаа бензин, дизель түлшний дижитал санхүүгийн хөрөнгийг (DFA) гаргаж зах зээлд нэвтрүүллээ. Тус банкны төлөөлөгчдийн мэдэгдснээр, бензин, дизель түлшний үнийг индексжүүлж дижитал санхүүгийн хөрөнгийг үүсгэсэн ба тус хөрөнгийн ханш Санкт-Петербургийн олон улсын барааны бирж (SPIMEX)-ийн ханшийг дагах юм байна. Тус дижитал хөрөнгийн нэгж үнэ нь тухайн 1тонн түлшний үнийн 1/10- тэй тэнцэх гэнэ.

Крипто Доогтэр

28 Dec, 06:00


Виталик Бутерин, 10 сая бат ($292,000)-ыг Тайландын жижиг усны үхэр Мүү Дэнгийн амьдардаг Khao Kheow хэмээх амьтны хүрээлэнд хандивлав. Тэрээр хандивын талаархи захидалдаа, тус амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон амьтад руу очиж уулзсан цаг мөчөө бодоход сэтгэл нь хөдөлдөг гэж бичжээ. Тэрээр 2024 оны 11-р сард өөрийн биеэр Khao Kheow-д айлчилсан байна.

Крипто Доогтэр

28 Dec, 05:01


Chill Guy меме койныг бүтээгч, 2018 онд Вьетнамд хэвлэгдсэн хүүхдийн номноос эх зургийг хулгайлсан болох нь саяхан илэрсэн юм. Өмнө нь уг меме-г бүтээгч, түүний "бүтээл"-ийг хууль бусаар ашигласан хүмүүсийг шүүхэд өгөх бодолтой байгаагаа мэдэгдэж байсан хэдий ч тэрээр өөрөө хулгай хийсэн болох нь тогтоогдож шивгээ тариад байгаа ажээ.

Крипто Доогтэр

28 Dec, 04:01


Бараг домог болтлоо олон нийтэд танигдсан британи эр, биткойнтой түрийвчээ хогийн цэгээс хайх бодолтой хэвээр байгаа гэнэ. Сануулахад, 2013 онд Жеймс Хоуэллс 8000 BTC ( өнөөгийн ханшаар 768 сая доллар) агуулсан хатуу дискээ санамсаргүйгээр, хогтойгоо хамт хаясан юм. Саяхан өгсөн ярилцлагадаа тэрээр хогийн цэгийг ухах зөвшөөрөл олгохгүй байгаа Ньюпорт (Уэльс) хотын захиргаатай хуулийн дагуу шүүхдэлцэж байгаа гэж мэдэгджээ.

Крипто Доогтэр

28 Dec, 03:01


Bonk DAO (төвлөрсөн бус, бие даасан байгууллага) энэ сарын эцэс гэхэд BURNmas арга хэмжээний хүрээнд ойролцоогоор 54.52 сая долларын үнэ бүхий 1 их наяд BONK токеныг шатаах болно гэж мэдэгдэв. Энэхүү арга хэмжээний зорилго нь тус меме токеныг улам хомс болгож, үнэ цэнэд нь эерэг нөлөө үзүүлэх явдал юм. Нийт дүндээ BONK нийлүүлэлтийн бараг 1.8% буюу одоо ойролцоогоор 92.7 их наяд токен шатах болно.

Крипто Доогтэр

28 Dec, 02:01


Solana блокчэйн дээр бүтээгдсэн MIRA мемекойн худалдаанд гарснаас хойш таван цагийн дотор 80 сая долларыг цуглуулж чаджээ. Энэхүү токеныг хэн гаргасан нь одоогоор тодорхойгүй байгаа ба тархины маш ховор хавдартай Мира Чен хэмээх өвчтэй охины эмчилгээнд зориулж мөнгө цуглуулах зорилготой ажээ.

Крипто Доогтэр

28 Dec, 01:01


ЗАЛХУУ МЭДЭЭ: 12-р сарын 28-ны өдөр

Өчигдөр, 12-р сарын 27-ны Баасан гаригт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 12-р сарын 28, 06:10) 1.55% доошилж $94,130 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT-г оруулаагүй)-аас SOL илүү ихээр буюу 2.75% буурч $184.11 болсон байна.

Сайн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсны дараа Өмнөд Солонгост криптовалют эзэмшигчдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн тухай тус улсын Ёнхап мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Тус мэдээнд дурдснаар, өнгөрсөн сард тус улсад 610,000 крипто хөрөнгө оруулагч нэмэгдэж сарын сүүлээр тэдний тоо 15.6 саяас давсан ба тэд Солонгосын хамгийн том таван бирж болох Upbit, Bithumb, Coinone, Korbit, Gopax дээр бүртгэлтэй байдаг юм байна.

Энэ нь одоогийн байдлаар 51.7 сая хүн амтай Өмнөд Солонгосын хүн амын 30 гаруй хувь болоод байгаа гэсэн үг ба тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дижитал хөрөнгөтэй холбоотой статистик мэдээлэл анх удаа гарч байгаа нь энэ гэнэ.

Муу мэдээ

Хойд Америкийн орнуудын эрчим хүчний салбар криптовалютын олборлолт, хиймэл оюуны салбаруудын хөгжлийн улмаас ноцтой асуудалтай тулгарч магадгүй болоод байга тухай тус бүс нутгийн цахилгаан хангамжийн найдвартай байдлын корпорацаас (NERC) гаргасан тайланд дурджээ.

Уг тайланд дурдснаар, цахилгаан эрчим хүчний хэрэглээ ойрын жилүүдэд шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байгаа ба шинэ салбаруудын хөгжлийн үсрэнгүй хурцдаас шалтгаалан хэрэглээг нь урьдчилан таамаглахад хэцүү болоод байгаа ажээ.

Үүний учрыг баримтаас үзэхэд, криптовалют олборлох явцад цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь олборлосон дижитал хөрөнгийн зах зээлийн үнээс хамаардаг бол AI өгөгдөл боловсруулах төвүүдийн эрчим хүчний зарцуулалтад ажлын ачаалал нь нөлөөлдөг тул тогтмол биш байдаг байна.

Крипто Доогтэр

27 Dec, 13:01


Scam Sniffer гэх блокчейн аюулгүй байдлын компанийн мэргэжилтнүүд, Google зар ашиглан криптовалют эзэмшигчдийг хууран мэхэлж, Pudgy Penguins-ийн хуурамч вэбсайт руу аваачиж байгаа шинэ луйврыг илрүүлжээ. Тус компаний
тайлбарласнаар, хакеруудын хортой зар сурталчилгаа нь хэрэглэгчийг крипто түрийвчтэй эсэхийг нь шалгадаг сэжигтэй JavaScript код агуулдаг гэнэ. Хэрэв илрэх юм бол уг код нь ирээдүйн хохирогчдыг Pudgy Penguins NFT төслийн албан ёсны вэбсайтыг дуурайсан хуурамч вэбсайт руу чиглүүлдэг байна.

Крипто Доогтэр

27 Dec, 12:36


Код: #btc_таамаглал

БИТКОЙН БОРЛУУЛАЛТЫН ДАРАМТАД БАЙНА


Одоогоор (УБ цаг, 12-р сарын 27, 19:55) биткойн 96,685 ам.долларын орчимд арилжаалагдаж байгаа ба түүнд ирж буй борлуулалтын дарамт шахалт үргэлжилсэн хэвээр байна.

Зул сарын баярын үеэр 100,000 ам.долларын түвшин рүүгээ дөхөж очоод татгалзсан “хариу” сонсч доошилсон биткойны үнэ нь 95,000 долларын дэмжлэгийн чухал түвшингийн орчимд эргэлдэж байгаа ба зарим шинжээчид ирэх оны 1-р сарын 19-нд болох Дональд Трампын тангараг өргөх ёслолын өмнө түүнийг BTC 60,000 доллар хүртэл буурч магадгүй гэж таамаглаж байгаа ажээ.

Биткойн 95,000 долларын ханш дээрээ тогтворжихыг оролдсоор буй хэдий ч блокчэйн сүлжээн дэх өгөгдлүүд нь түүнийг өсөлтөө үргэлжлүүлэх чадвар хязгаарлагдмал болсныг нь харуулж байна гэнэ.

Алдарт крипто шинжээч Али Мартинез, хэрэв BTC 97,041 доллараас 93,806 долларын хооронд дэмжлэгийн бүсээ барьж чадахгүй бол 70,085 доллар хүртэл буурч болзошгүй болохыг анхааруулж хэллээ.

Үүний зэрэгцээ сүлжээний өгөгдлүүд сүүлийн долоо хоногт 33,000 гаруй биткойн биржүүд руу орж биткойны нөөц нэмэгдэж байгааг харуулж эхэлсэн нь хөрөнгө оруулагчид болзошгүй уналтад бэлдэж ашгаа гаргаж авч байгааг илтгэж байна. Зөвхөн ганц өдөрт биткойны хөрөнгө оруулагчид 7.17 тэрбум долларын ашиг бүхий арилжааг хийжээ.

Түүнчлэн Binance бирж дээрх лонг буюу худалдан авах хэлцлүүд (позиц) буурсан нь хөрөнгө оруулагчид зах зээлийг өснө гэхээсээ илүү уруудна гэж таамаглан эрсдлээс зайлсхийж байгааг харууллаа.


Үргэлжлэл:
https://www.facebook.com/groups/481159813139470/?ref=share_group_link

Крипто Доогтэр

08 Dec, 13:00


Трампын бодлого нь криптовалютын зах зээл болон меме зоосуудад эерэгээр нөлөөлж эхлээд байгаа нь тодорхой боллоо. Трампын сэдэвтэй, төрөл бүрийн меме зоосны үнэ мэдэгдэхүйц нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татах болсон ба энэ нь зах зээлийн үнийн хөдөлгөөн болоод меме зоосуудын ирээдүйд нааштай хэтийн төлвийг бий болгож байна.

Крипто Доогтэр

08 Dec, 12:02


Код: # 200-ын нийтлэл

ETH УДАХГҮЙ ДЭЭД АМЖИЛТАА ЭВДЭЖ МАГАДГҮЙ БАЙНА

Бараг 8 сарын хугацаанд нэгтгэл (консолидаци)-ийн үе шатанд орсныхоо дараагаар хоёр дахь том криптовалют болох Ethereum (ETH) нь 4000 долларын бүс рүүгээ буцан өсч очин одоогоор (УБ цаг, 12-р сарын 8, 08:45) 4003 ам.долларт хүрээд байна.

Биткойны ханш 103 мянган доллараас дээш гарсан нь бүх криптовалютын зах зээлийн өсөлтөд нөлөөлж Ethereum болон бусад тэргүүлэгч алткойнуудад эерэг эрч хүч өгсөн юм.

Сүүлийн хэдэн өдөр ETH-ийн өсөлт улам бүр хүчээ авч байгааг шинжээчид тус койны өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой гэж өөдрөгөөр төсөөлж түүний ханшийг 5 мянган ам.долларт хүрч магадгүй гэж таамаглаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Ethereum нь 4,100 долларын түвшин дэх чухал эсэргүүцэлтэй тулгарсан ба өнгөрсөн хугацаанд тус түвшнээс тухайлбал 2024 оны 3-р сард доошилж байсан юм.

Гэсэн хэдий ч Ethereum 3,950 ам.доллараас дээш арилжаалагдсан хэвээр байгаа нь цаашдын ашиг олох боломжийг харуулж байна. Хэрэв үнэ нь 4000 орчим доллар тогтворжиж чадвал дараагийн зорилтот 4500 доллар байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Ethereum-ийн үнийн өсөлтийн гол хүчин зүйл бол Ethereum ETF сангууд руу орж буй хөрөнгийн сүүлийн үеийн өсөлт юм. Спот ETF 12-р сарын 6-нд 83.7 сая долларын цэвэр урсгалыг үзүүлсэн бол өнгөрсөн долоо хоногт 836.7 сая долларын орж ирж буй орлого болж дээд амжилтаа тогтоосон болно.

Өнөөдрийн байдлаар Ethereum-ийн үнэ 6.67%-иар өсч, 4093 ам.доллараар дээд цэгтээ хүрч доошлоод байгаа ч гэсэн ETH-ийн өдөр тутмын арилжааны хэмжээ 47.88 тэрбум доллар болжээ.

Ethereum-ийн техникийн үзүүлэлтүүд ч өсөлтийн төлөвийг дэмжиж байна. 50 өдрийн энгийн хөдөлгөөнт дундаж (MA) нь өдөр тутмын үнийн график дээрээ 200 өдрийн MA-аас давсан нь алтан загалмайн хэв маягийг баталгаажуулж байгаа ба энэ хэв маяг нь ихэвчлэн мэдэгдэхүйц өсөлтийн эрч хүчийг илтгэдэг юм.

ETH хамгийн сүүлд 2023 оны 11-р сард алтан загалмайг харуулсан бөгөөд дараа нь энэ оны гуравдугаар сард бараг 1800 доллараас 4099 доллар хүртэл өссөн байна.

Цаашилбал, Ethereum-ийн харьцангуй хүч чадлын индекс (RSI) нь 64-тэй байгаа нь хүчтэй өсөлтийн хандлагыг, мөн CMF үзүүлэлт 0.20 болсон нь тус хөрөнгө рүү эерэг мөнгөний урсгал чиглэсэн болохыг баталгаажуулж байгаа гэнэ.

Одоогоор Ethereum-ийн дээр дурдсан арилжаалагдаж байгаа ханш нь 2021 оны 11-р сарын 16-нд бүртгэгдсэн бүх цаг үеийн дээд хэмжээ болох 4,891 ам. доллараас ердөө 18,5%-иар дутуу байна.

Хэрэв тус койны үнийн өсөлтийн аян -ралли үргэлжилсээр байвал ETH удахгүй дээд амжилтаа эвдэж, 5,000 долларын түвшингээ давж магадгүй юм.

Крипто Доогтэр

08 Dec, 11:01


Global Macro Investor-ийн үүсгэн байгуулагч Раул Пал, Ethereum (ETH) болон Solana (SOL) хоёр зоосны үнэ нь томоохон өөрчлөлт гарч болзошгүй гол түвшиндээ ойртож байна гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Хэдэн жилийн турш Ethereum-ийн үнийн динамик нь логарифмын хуваариар хэмжвэл тэгш хэмтэй гурвалжинг үүсгэсэн байгаа ба түүнийгээ задлахаар байгаа гэнэ. Харин Solana-гийн график нь урт хугацааны өсөлтийн бүтцийг харуулан өсч хэвтээ эсэргүүцлийн түвшин рүү ойртож буй юм байна.

Крипто Доогтэр

08 Dec, 10:00


Shibburn-ийн албан ёсоор хуваалцсан мэдээллээс харахад, Шиба Ину нийгэмлэг өнгөрсөн долоо хоногт 2.83 тэрбум токеныг амжилттай шатаажээ. Энэхүү токен шатаалт нь долоо хоног тутмын шатаалтын түвшинг ихээр буюу 60% -иар нэмэгдүүлсэн байна.

Крипто Доогтэр

08 Dec, 09:01


Өнгөрсөн нэг жилийн хугацаанд биткойны ханш алтныхтай харьцуулахад 300%-иар илүү өссөн байна!

Крипто Доогтэр

08 Dec, 08:00


Өнгөрсөн арилжааны долоо хоногт, ETH-ETF сангууд 1.3 тэрбум долларын хөрөнгийг татсан нь өмнөх долоо хоногийн 68 сая доллараас 19 дахин их болсон ажээ. Сүүлийн долоо хоногт ETH-ийн үнэ 8.5 %-иас илүү өсч зах зээлийн үнэлгээ нь 483 тэрбум долларт хүрээд байгаа юм.

Крипто Доогтэр

08 Dec, 07:01


Chainalysis шинжилгээний платформын мэдээлснээр, хоосон бус үлдэгдэлтэй крипто түрийвчний тоо аль хэдийн 400 саяыг давсан байна. Тус компанийн шинжээчид энэ үзүүлэлтийн өсөлт нь дижитал хөрөнгө улам бүр тархаж байгааг харуулж байна гэж мэдэгдлээ. Гэхдээ тэд, түрийвчний хаягын тоо тэдгээрийг ашигладаг хүмүүсийн тоотой тэнцүү биш гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Крипто Доогтэр

08 Dec, 06:00


Энэ оны 7-р сард Герман засгийн газар өөрийн мэдэлд байсан 50 мянган биткойноо тухайн үеийн зах зээлийн үнээр (53,000 доллар) зарсан юм. Хэрэв тэд одоо зарсан бол 2.3 тэрбум доллараар илүү их орлого олох байжээ.

Крипто Доогтэр

08 Dec, 05:01


Өчигдөр, Элон Маск өөрийн хүүгийн хамт Засгийн газрын үр ашгийн агентлаг (D.O.G.E)-н уулзалтад оролцжээ. Уг уулзалтын дараа тэрээр "The Dogefather" гэсэн пост нийтэлсэн нь DOGEFATHER меме койны үнийг 50%-иар хөөрөгдсөн байна.

Крипто Доогтэр

08 Dec, 04:02


Х нийгмийн сүлжээний нэг хэрэглэгчийн ажиглалтаар, ВTC $1000, $10000 гэх мэт томоохон тоогоор хэмжигдэх үнэд хүрснийхээ дараа ухардаг хэдий ч түүний дараагаас том өсөлтөө эхлүүлдэг байна.

Крипто Доогтэр

08 Dec, 03:01


Энэтхэгийн Нөөцийн (Төв) банкны тэргүүн Шактиканта Дасагийн хэлснээр БРИКС-ийн орнуудын нэгдсэн валют бий болгох шийдвэр хараахан гараагүй байна. БРИКС-ийн валютыг бий болгох санааг тус холбооны гишүүн орнуудын нэг дэвшүүлсэн боловч ахиц олоогүй ажээ. Энэтхэг доллараас татгалзах алхам хийгээгүй гэж тус банкны тэргүүн нэмж хэллээ.

Крипто Доогтэр

08 Dec, 02:01


Америкийн спот биткойны сангууд, биткойныг бүтээгч гэгддэг Сатоши Накамотогоос илүү олон тооны зоос эзэмшдэг болжээ. Крипто шинжээч Шон Эдмондсоны судалгаагаар, 12 ETF сан нийтдээ 1,104,534 BTC-ийг эзэмшдэг болсон нь Накамотогийнх гэгддэг 1.1 сая BTC-ийг давж, сангуудыг дэлхийн хамгийн том биткойн эзэмшигчид болгосон байна.

Крипто Доогтэр

08 Dec, 01:00


ЗАЛХУУ МЭДЭЭ: 12-р сарын 8-ны өдөр

Өчигдөр, 12-р сарын 7-ны Бямба гаригт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 12-р сарын 8, 08:15) 0.22% бууж $99,871 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT, USDC оруулаагүй)-аас Рийпл илүү ихээр буюу 8.06% дээшилж $2.6 болсон байна.

Сайн мэдээ

Америкийн Флорида муж 2025 он гэхэд биткойны стратегийн нөөцийг бий болгож, түүнд тус мужийн төрийн сангийн хөрөнгийн 1%-ийг буюу 1.857 тэрбум долларыг хуваарилахаар бэлтгэж байгаа тухайгаа зарлалаа.

Өмнө нь тус мужийн засаг захиргаа тэтгэврийн сангаараа дамжуулан криптод 800 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа энэ чиглэлд хийж буй шийдэмгий алхмуудаараа бусад мужуудыгаа хошуучилж байгаа юм.

Дээрхи мэдээлэлтэй зэрэгцүүлэн Флоридагийн блокчейн бизнесийн холбооны ерөнхийлөгч Самуэль Армас, тус мужийн энэ оны төсвийн илүүдэл хөрөнгө болох 116.5 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтад ашиглахыг санал болгосон байна.

Муу мэдээ

Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг (NCA), мөнгө угаахдаа криптовалют ашигласан Оросын Smart болон TGR сүлжээг АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба (OFAC)-тай хамтарч ажиллан илрүүлж уг сүлжээг удирдаж байсан орос хэлээр ярьдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг баривчилсан ба TGR-тэй холбоотой дөрвөн компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан болохоо мэдэгджээ.

NCA-ийн хойшлуулшгүй, шуурхай үйл ажиллагааны үр дүнд 84 этгээдийг баривчлагдсан бөгөөд тэдний ихэнх нь хорих ял эдэлж байгаа хүмүүс байсан бөгөөд тэдгээрээс 20 сая фунт стерлингийн бэлэн мөнгө болон криптовалют хураан авсан байна.

“Их Британийн гэмт хэрэгтнүүдийг дэмжихийн зэрэгцээ Smart болон TGR нь дэлхийн сүлжээгээ үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдэд мөнгө угаахад ашиглаж байгаагийн дээр мөн Оросын үйлчлүүлэгчдэд санхүүгийн хязгаарлалтыг хууль бусаар тойрч, Их Британид мөнгө байршуулахад тусалж, манай улсын эдийн засгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн. "гэж NCA мэдэгдэлдээ дурджээ.

Крипто Доогтэр

07 Dec, 13:03


Их Британийн эрх баригчид Pump․Fun-д нэвтрэх эрхийг хаажээ.

Крипто Доогтэр

25 Nov, 13:01


Sui блокчэйн нь нэг өдрийн дотор 298 сая гүйлгээ хийж дээд амжилт тогтоосон нь ялангуяа DeFi болон тоглоомын программуудад улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.

Крипто Доогтэр

25 Nov, 12:02


Код: #200-ын мэдээ

АЛТКОИНЫ ШИНЭ УЛИРАЛ ОЙР ИРСЭН БОЛОЛТОЙ

Алткоинууд, биткойн (BTC)-оос түүний аянга буюу сүр хүчийг нь булаан авах цаг нь болсон гэж олон түмний ойроос дагадаг крипто стратегич үзэж байгаа ажээ.

TechDev гэх зохиомол нэрээрээ алдаршсан шинжээч, олон нийтийн мэдээллийн X платформ дээрх 481,600 дагагчдадаа хандан алткойны шинэ улирал хэзээ ирэхийг тодорхойлохын тулд түүний үнийн түүхэн хөдөлгөөнийг судалж байгаагаа хэллээ.

Тус шинжээчийн хэлж буйгаар, криптогийн 2017, 2020 оны бухын зах зээлээс авсан мэдээллээс нь харахад шинэ улирал эхлэхэд тун ойр байгаа бололтой байгаа гэнэ.

Энэхүү дүгнэлтийг хийх болсон шалтгаан нь биткойны сүүлийн долоо хоногуудын хаалтуудын дараа алткойнууд хоёр удаа дараалан түүнээс дээр хаагдсан явдал гэнэ.

Тэрээр, биткойн (BTC.D)-ы давамгайлал өмнөх мөчлөгийн дээд цэгээсээ дээш гарч, гурван долоо хоногийн турш өссөний дараа асар их уналтанд орсон гэж үзэж байна.

BTC.D индекс нь криптогийн зах зээлийн нийт үнийн дүнгийн хэдэн хувь нь биткойных болохыг харуулдаг ба энэ үзүүлэлтийн графикаас харахад BTC.D нь уналттай байгаа тул алткойнууд биткойныг давах байдалд ороод байгаа ажээ.



Үргэлжлэл:
https://www.facebook.com/groups/481159813139470/?ref=share_group_link

Крипто Доогтэр

25 Nov, 11:00


Citron Research шинжилгээний компаний тайланд, MicroStrategy компанийн хувьцааны ханш нь биткойны ханшаас салсан байна гэж мэдэгдснээр, тус компаний хувьцааны үнэ нь 16%-иар унасан байна. Мөн тайланд тус компани санаатайгаар хувьцааныхаа үнийг хөөрөгдөж олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлж байгаа тухай бичжээ.

Крипто Доогтэр

25 Nov, 10:00


Өнгөрсөн долоо хоногт буюу 11-р сарын 16-аас сарын 23-ны хооронд ,22 төсөл нийт 155.14 сая долларын хөрөнгө оруулалт татсан ба тэргүүлэгчид нь Canaan Inc биткойн олборлогч компани болон Monkey Tilt тоглоомын платформ болсон байна. Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд Blockchain Infrastructure, Blockchain Service, GameFi, DeFi зэрэг салбарууд орж байжээ.

Крипто Доогтэр

25 Nov, 09:00


Сүүлийн арилжааны долоо хоногт (11-р сарын 18-аас 22 ), Америкийн биткойны спот сангууд нийтдээ 2.42 тэрбум долларын хөрөнгийн урсгалыг бүртгэжээ. Энэ нь ETF 2024 оны 1-р сард хэрэгжиж эхэлснээс хойших долоо хоногийн дөрөв дэх хамгийн том урсгал юм. Эсрэгээрээ мөн долоо хоногт, Хятадын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангуудаас долоо хоногуудын хамгийн их хэмжээний буюу 2 тэрбум гаруй долларын хөрөнгө гадагш урсан гарсан байна.

Крипто Доогтэр

25 Nov, 08:01


Санхүүгийн үйлчилгээний Cantor Fitzgerald групп нь USDT тогтвортой зоосыг гаргагч Tether-ийн хувьцаанаас 600 сая долларын хөрөнгө оруулалт хийж худалдаж авчээ. Тус групп нь Tether-ийн банкны гол түнш бөгөөд томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм байна.

Крипто Доогтэр

25 Nov, 07:01


Крипто зах зээлийн халуурал нэмэгдэхийн хэрээр тоглоомын салбар сэргэж, тус салбарын койнууд гэнэтийн огцом өсөлтийг үзүүлж эхлээд байна. Тухайлбал, Sandbox (SAND) сүүлийн 24 цагийн дотор 59%-иар өсчээ.

Крипто Доогтэр

25 Nov, 06:01


Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле, өөрийн Instagram хуудсандаа биткойны хөрөнгө оруулалтаас тус улс өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 113 хувийн ашиг олоод байгаа тухай мэдээллийг нийтэлжээ.

Крипто Доогтэр

25 Nov, 05:02


FIFA болон Mythical Games хамтран 2025 онд , iOS болон Android үйлдлийн системд зориулсан FIFA Rivals үнэгүй блокчейн хөлбөмбөгийн тоглоомыг эхлүүлэх гэж байна.

Крипто Доогтэр

25 Nov, 04:00


Coinglass-ийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор крипто зах зээл дээр 376 сая доллар татан буугдсанаас, 234 сая доллар нь авах хэлцлүүд байжээ.

Крипто Доогтэр

25 Nov, 03:00


Cointelegraph-н мэдээлснээр, “Шинжээчдийн дүгнэлтээс иш татвал, хэрэв Ethereum (ETH) урт хугацааны тренд гурвалжны дээд эсэргүүцлийг давж гарвал 2025 он гэхэд 20,000 доллар хүртэл өсөх магадлалтай” гэжээ.

Крипто Доогтэр

25 Nov, 02:00


Энэ 7 хоногт түгжээнээсээ гарах хөрөнгийнхөө хэмжээгээрээ тэргүүлж буй 7 төсөл.

Крипто Доогтэр

25 Nov, 01:00


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2024 оны 11-р сарын 25-ны өдөр

Өчигдөр, 11-р сарын 24-ний Ням гаригт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 11-р сарын 25, 07:47) 0.05% дээшилж $97,729 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT,USDC оруулаагүй)-аас BNB илүү ихээр буюу 1.18%-иар өсч $660.62 болсон байна.

Сайн мэдээ

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance нь энэ жил 70 гаруй сая шинэ хэрэглэгчтэй болж одоогийн байдлаар олон орны нийт 240 сая гаруй хэрэглэгчтэй боллоо.

Тус бирж нь өмнөх жил буюу 2023 онд 170 сая хэрэглэгчтэй байжээ. Өөрөөр хэлбэл, Binance нь хэрвээ улс байсан бол Бразил, Нигери, Оросыг ардаа орхиж, хүн амынхаа тоогоор дэлхийд зургаад орно гэсэн үг юм.

Binance-ийн гүйцэтгэх захирал Ричард Тенг биржийн хэрэглэгчдийн мэдэгдэхүйц өсөлтийг АНУ, Бразил, Австралид спот Bitcoin ETF-ийг баталсантай холбон тайлбарлажээ.

Муу мэдээ

Засгийн газрын үр ашигтай байдлын (DOGE) зөвлөх хэсгийн ахлагч Элон Маск, сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АНУ-ын зарим төрийн албан хаагчдыг онилж, шүүмжилсээр байгаа юм.

Энэ нь хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж, түүнийг хэрэггүй зүйл рүү дайрч байна гэсэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа гэнэ.

Технологийн магнат тэрээр, өөрийн X платформ дээр хүмүүсийн эсрэг онлайн дарамт шахалт үзүүлж, тэдний аюулгүй байдал, сайн сайханд халдаж байна гэсэн шүүмжлэл хүртээд байна.

Крипто Доогтэр

24 Nov, 13:46


Манай хаалттай группт мэдээлэл, таамаг шинжилгээнээс гадна спот болон фючерс сигнал өгдөг. Сигналуудын үр дүнг харуулав. Бүртгүүлэхийг хүсвэл КриптоДоогтэр пейж хуудас руу холбогдоорой. Төлбөр сарын 30,000 төг.

Крипто Доогтэр

22 Nov, 06:01


Web3 чиглэлээр мэргэшсэн судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Tiger Research компани, '2024 оны Азийн дотоодын валютын тогтвортой байдлын чиг хандлага' гэсэн тайланг нийтэлжээ. Уг тайланд "Азийн томоохон орнууд дэлхийн худалдаанд ам.доллараас хамааралтай байдлаа бууруулж, валютын тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтэд суурилсан тогтвортой зоос бүтээж байна." гэжээ.

Крипто Доогтэр

22 Nov, 05:00


Lookonchain-ийн мэдээлснээр, халимууд BTC хуримтлуулсан хэвээр байна. Зургаан цагийн өмнө "bc1q...z7l0" халим Binance-аас 1731 BTC (168.90 сая доллар) татсан. Нэмж дурдахад, найман шинэ халим сүүлийн 10 цагийн дотор Binance-аас нийт 1164 BTC буюу 113.60 сая ам.доллар татжээ.

Крипто Доогтэр

22 Nov, 04:00


Интернэт холболтгүй бол дижитал рублийг дэлгүүрт бараа, үйлчилгээний төлбөрийг төлөхөд ашиглах боломжгүй гэж Оросын банкны төлөөлөгч хэлэв. Түүний хэлснээр, сүлжээнд холбогдоогүй тохиолдолд дижитал рублийг ашиглах боломжийг олгодог технологи хараахан боловсруулагдаагүй байгаа бөгөөд санхүүгийн системд хэрэгжүүлэх цаг хугацааны талаар юу ч мэдэгдээгүй байна.

Крипто Доогтэр

22 Nov, 03:00


Майк Новогратц, өнөөдөр эсвэл маргааш биткойн 100,000 долларт хүрнэ. Ихэвчлэн үнэ өндөрт хүрсний дараа бага зэрэг буцдаг. Энэ удаад буцахгүйгээр илүү өндөрт гарвал би огт гайхахгүй гэсэн байна.

Крипто Доогтэр

22 Nov, 02:01


Блокийн мэдээлснээр, АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-с, "Дарга Гэри Генслер ирэх оны нэгдүгээр сарын 20-нд огцорно" гэж мэдэгджээ.

Крипто Доогтэр

22 Nov, 01:42


Alternative-ийн тооцоолсон "Айдас ба шуналын индекс" өнөөдөр 94 болж, өмнөх өдрөөс 12 нэгжээр өссөн байна. Энэ нь 2021 оны 2-р сарын 23-ны өдрөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Индекс 0-д ойртох тусам зах зээлд хэт их айдас, 100-д ​​ойртох тусам хэт өөдрөг үзлийг илэрхийлдэг.

Крипто Доогтэр

22 Nov, 01:37


Виртуал хөрөнгийн иж бүрэн мэдээллийн платформ болох CoinMarketCap-ийн 'Altcoin Season Index' нь Улаанбаатарын цаг 08:30-ийн байдлаар 27 болсон байна. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад 4 пунктээр буурсан үзүүлэлт юм.

Крипто Доогтэр

22 Nov, 01:01


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2024 оны 11-р сарын 22-ны өдөр

Өчигдөр, 11-р сарын 21-ний Пүрэв гаригт крипто зах зээл ногоон байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 11-р сарын 22, 07:51) 4.59% дээшилж $98,498 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT,USDC оруулаагүй)-аас XRP илүү ихээр буюу 10.3%-иар буурч $1.23 болсон байна.

Сайн мэдээ

Cointelegraph-ийн мэдээлснээр, Onchain Foundation-ийн судалгааны дарга Леон Вайдманн (Leon Waidmann) нь “21-ний өдрийн байдлаар сүүлийн 30 хоногийн дотор биржүүд рүү орж ирсэн тогтвортой зоосны хэмжээ 9.7 тэрбум ам.долларт хүрсэн.

Энэ нь сар бүрийн хэмжээгээр түүхэн дээд үзүүлэлт бөгөөд одоогийн байдлаар эрэлт огцом нэмэгдэж байгааг харуулж байна” гэж дүгнэжээ.

Үүнтэй холбоотойгоор Bitget Research-ийн ахлах шинжээч Райан Ли (Ryan Lee) мөн “Өмнөх мөчлөгүүд болон тогтвортой зоосны урсгалыг харгалзан үзвэл, одоогийн байдлаар Биткойн 14.7%-ийн өсөх боломжтой байна. Үүнийг одоогийн үнэтэй харьцуулбал 100 мянган ам.долларын босго давж гарах магадлалтай” гэжээ.

Муу мэдээ

Cointelegraph мэдээлснээр, АНУ-ын ашгийн бус судалгааны байгууллага болох Тэгш Боломж Судалгааны Сангийн тэргүүн Абхик Рой, 20-нд болсон Хойд Америкийн Блокчейн Дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр, "Биткойныг стратегийн нөөц хөрөнгө болгон ашиглах нь 35 их наяд ам.долларт хүрсэн АНУ-ын өрийн хямралыг шийдвэрлэж чадахгүй" гэж мэдэгджээ.

Тэрээр "Сенатор Синтия Луммисийн энэхүү санал нь биткойныг ашиглах боломжийг хэтрүүлэн үнэлсэн хэрэг. Энэ нь бондын зах зээлийн дарамтыг тодорхой хэмжээгээр бууруулж болох ч өрийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй" гэж онцолсон байна.

Өмнө нь Сенатор Синтия Луммис Холбооны Нөөцийн албаны зарим алтны нөөцийг худалдаж, стратегийн хөрөнгөөр 1 сая биткойн худалдан авах тухай хууль санаачлах төлөвлөгөөгөө илэрхийлж байсан юм.

Крипто Доогтэр

21 Nov, 13:01


Биткойн 98,310 доллар болж бүх цаг үеийн шинэ дээд цэгт хүрлээ. Биткойн энэ долоо хоногт 100,000 доллар хүрэх болов уу?

Крипто Доогтэр

21 Nov, 12:02


11 сарын эхнээс хойш FLOKI-ийн үнэ хоёр дахин өсөж, 11-р сарын 21-нд болох Америкийн Coinbase бирж дээр шинээр гарахтай холбоотойгоор, сүүлийн 12 цагийн хугацаанд 28%-иар өссөн байна. 0,000288 ам.доллар буюу оргилдоо хүрсний дараа тус зоос нь залруулга хийж 0,000266 ам.доллар болж буурсан. Гэвч Шинжээч Жавон Маркс бухын жагсаал хараахан дуусаагүй гэж үзэж байна.

Крипто Доогтэр

21 Nov, 11:01


Лос-Анжелес хотод төвтэй, сошиал медиа маркетингийн Thumzup компани, төрийн сангийн нөөц болгон 1 сая долларын биткойн худалдаж авснаа зарлалаа.

Крипто Доогтэр

21 Nov, 10:02


Polymarket-ийн таамагласнаар, 11-р сард биткойн $110,000 хүрэх магадлал 15%, $105,000 хүрэх магадлал 31% байна.

Крипто Доогтэр

21 Nov, 09:00


Скотти Пиппен "1993 онд Сатошитэй уулзсан" гэж хэлэхэд Майкл Сэйлорын царай.

Крипто Доогтэр

21 Nov, 08:02


"ҮБлокчейн"-ний мэдээлснээр, сүүлийн 30 хоногийн хугацаанд, Бинанс биржийн спот болон дериватив нийт арилжааны хэмжээ 3.5 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн арилжааны хэмжээг давсан үзүүлэлт юм. Энэ нь Насдакийн арилжааны хэмжээнээс 10%-иар илүү, Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE)-ийн арилжааны хэмжээнээс хоёр дахин их байсан байна.

Крипто Доогтэр

21 Nov, 07:01


Энэ долоо хоногт Bitcoin (BTC) хэлбэлзэл ихсэж, өдөрт хэд хэдэн үнийн дээд амжилт тогтоож, дараа нь богино хугацаанд уналтад орж байна. 50 хоногийн хөдөлгөөнт дундаж 200 өдрийн дундажаас дээгүүр хэвээр байгаа тул урт хугацааны өсөлтийн хандлага ирээдүйд үргэлжлэх магадлал өндөр байна.

Крипто Доогтэр

21 Nov, 06:38


Техник шинжилгээ хийхгүйгээр койн авах DCA арга (Binance сургалтын хаяг дээр хийж үзүүлэв)

"Сэтгэл тайван арилжаа хийх нь" арилжааны анхан шатны сургалтанд бүртүүлэхийг хүсвэл фэйсбүк хуудасны чатаар холбогдоно уу.

https://youtu.be/XzDvSG4ztUs?si=CGtrk9F3CWH7KP_Z

Крипто Доогтэр

21 Nov, 06:01


The Block-н мэдээлснээр, криптовалютын хадгаламж үйлчилгээний BitGo компани Ази, Номхон далайн бүс нутагт үйлчилгээгээ тэлэх зорилгоор Сингапурт охин компани байгуулснаа мэдэгдсэн байна. BitGo нь өнгөрсөн 8-р сард Сингапурын Мөнгөний Хяналтын Газраас (MAS) төлбөрийн MPI лицензийг авсан билээ.

Крипто Доогтэр

21 Nov, 04:00


АНУ-ын Вайоминг мужид байрлах крипто Кастодиa Банк (Custodia Bank) нь ажилтнуудаа цомхотгохоор төлөвлөж байна. Энэхүү цомхотгол нь Трампын засаг захиргаа байгуулагдахтай холбоотойгоор хүлээгдэж буй зохицуулалтын өөрчлөлтүүдийн өмнөх үеийн бэлтгэл байхын зэрэгцээ, Байдены засаг захиргаа криптовалютын салбарын зохицуулалтыг чангатгасантай холбоотой юм.

Крипто Доогтэр

21 Nov, 03:00


Шижээч Али Мартинез: Хүмүүс Cardano(ADA)-г яагаад үзэн ядаад байгааг ойлгохгүй байна. Та зоостой "гэрлэх" шаардлагагүй, зүгээр л арилжаалаарай! Энэ нийтлэлээс хойш 140%-иар өссөн байна. 6$-н түвшинд хүрэхээр уулзацгаая гэж жиргэжээ.

Крипто Доогтэр

21 Nov, 02:01


Хөгжүүлэгч Шитоши Кусама, Шиба Ину(SHIB) зоосыг цаашид мемекойн гэж үзэх ёсгүй гэж мэдэгджээ. Одоо энэ нь ADA, XRP зэрэг томоохон алткойнуудын өрсөлдөгч болохыг эрмэлзэж буй бүрэн хэмжээний хөрөнгө юм гэж онцолсон байна.

Крипто Доогтэр

21 Nov, 01:00


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2024 оны 11-р сарын 21-ний өдөр

Өчигдөр, 11-р сарын 20-ны Лхагва гаригт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 11-р сарын 21, 08:06) 2.04% дээшилж $94,299 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT,USDC оруулаагүй)-аас Doge илүү ихээр буюу 2.80%-иар буурч $0.379 болсон байна.

Сайн мэдээ

CryptoSlate-ийн мэдээлснээр, Японы засгийн газар криптовалюттай холбоотой одоогийн татварын зохицуулалтыг эрс шинэчлэн багтаасан, эдийн засгийг эрчимжүүлэх шинэ багц хуулийн төлөвлөгөөг гаргаад байна.

Одоогийн байдлаар Япон улс криптовалютын хөрөнгө оруулалтын ашгаас 55 хүртэлх хувийн татвар ногдуулдаг боловч шинэ хуулиар үүнийг 20% болгож өөрчлөх төлөвлөгөөтэй байна.

Энэ нь криптовалютын хөрөнгө оруулагчдын санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх, криптовалютын инновацийн салбарт тэргүүлэгч Японы байр суурийг бэхжүүлэх зорилготой юм байна. Шинэчилсэн төлөвлөгөөг Конгресс баталснаар, 2025 онд хэрэгжиж эхлэхээр төлөвлөж байна.

Муу мэдээ

Daily News-ийн мэдээлснээр, АНУ-ын Ардчилсан конгрессын гишүүн Брэд Шерман тэргүүтэй долоон хүн, хориг арга хэмжээ авсан ч Tornado Cash үйл ажиллагаагаа явуулсаар байгааг Сангийн сайд Жанет Йелленд мэдэгдсэн байна.

Вэб сайт нь хаагдсан ч ухаалаг гэрээ нь усдаагүй байгаа бөгөөд хэн ч хүссэн үедээ Tornado Cash ашиглах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэжээ. Өмнө нь АНУ-ын прокурорууд Tornado Cash-ийн үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч Роман Стормын эзэмшдэг 3.1 сая долларын үнэ бүхий хоёр байшин болон Тесла SUV машиныг хураах ёстой гэж үзэж байсан.

Түүнийг Privacy Mixer-д ажиллаж байсантай нь холбоотой гурван зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд үүнд мөнгө угаах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан, зөвшөөрөлгүй мөнгө гуйвуулгын үйлчилгээ эрхэлсэн, хориг арга хэмжээний тухай хууль зөрчсөн гэх мэтээр буруутгагдаж байгаа юм. Шүүх хурал ирэх оны дөрөвдүгээр сард болно.

Крипто Доогтэр

20 Nov, 13:01


Lookonchain платформын мэргэжилтнүүд, үл мэдэгдэх нэгэн арилжаачин ELIZA токен дээр 2 цагийн дотор 3.67 сая долларын ашиг олсон гэж мэдэгджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, тус арилжаачин 89.19 сая ELIZA токен худалдаж авахад 7.84 Solana (SOL) буюу 1900 орчим доллар ашигласан байна.

Крипто Доогтэр

20 Nov, 12:01


Биткойны ханш 94,000 ам.доллараас дээш гарсан нь алткойнуудад ахин эрч хүч өгсөн бөгөөд тэдгээрийн зарим нь урагшилж, азтай хөрөнгө оруулагчдад ашиг авчирч байна.

Крипто Доогтэр

20 Nov, 11:00


Hamster Kombat token (HMSTR) нь 10-р сарын доод хэмжээнээсээ 75%-иар өссөн байна. Гэсэн хэдий ч хөрөнгийн үнэ түүхэн дээд цэгтэй харьцуулахад 72% доогуур хэвээр байна. HMSTR-ийн зах зээлийн үнэлгээ 600 сая доллараас 254 сая доллар болж буурсан. Hamster Kombat-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо мөн огцом буурсан буюу цацагдахаас өмнө 300 сая гаруй байсан бол өнөөдөр 30 сая болж буурчээ.

Крипто Доогтэр

20 Nov, 10:01


11 сарын 19-нд, Оросын Цахилгаан эрчим хүчний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын комиссын гишүүд, дижитал хөрөнгийн олборлолтыг хуулиар хориглох нөхцөлийн талаар хэлэлцэв. ОХУ-ын зарим бүс нутагт халаалтын улирал буюу өвөл, цахилгаан эрчим хүчний хомсдолыг улам их болгохгүйн тулд криптовалют олборлохыг хориглолоо.

Крипто Доогтэр

20 Nov, 09:01


Ирэх сард Майкл Сэйлор Майкрософт компанийн захирлуудын зөвлөлтэй уулзаж, Bitcoin-д хөрөнгө оруулах талаар ярилцах болно.

Крипто Доогтэр

20 Nov, 08:01


Бразилийн алдартай төгөлдөр хуурч, блогчин түрийвчний нууц үгээ алдсанаас болж өөрийн 4 BTC (368,000 гаруй доллар)-д хандах эрхээ алджээ. Гэрийн үйлчлэгч түүнийг нь хаясан гэж тэр үзэж байна: Өнөөг хүртэл би алдагдсан BTC-г буцааж авч чадаагүй. Олон хүн туслахыг санал болгосон ч хүн бүр урьдчилгаа төлбөрийг хүссэн. Би бүр нэг хүнд мөнгө төлсөн ч мөнгөө авчихаад алга болсон. Бразилд хэн ч нэгэндээ тусалдаггүй. Хүн бүр урьдчилгаа авахыг хүсдэг бөгөөд хариуд нь юу ч хийхгүй. Хүмүүс хувиа хичээсэн. Энэ улс яаж дампуураагүй одоог хүртэл байгааг би үнэхээр ойлгохгүй байна.

Крипто Доогтэр

20 Nov, 07:01


Өчигдөр Bitcoin (BTC) 3.3%-иар өсч, 94,040 ам.долларт хүрэн шинэ үнийн дээд амжилт тогтоосоноор, 44.4 сая долларын BTC-ийн зарах хэлцлүүд татан буугдсан байна.

Крипто Доогтэр

20 Nov, 06:02


Оросын Сангийн яам хувь хүний татварын тухай 1065710-7 тоот хуулийн төслийг эцэслэн боловсруулжээ. Оросууд криптовалют зарахдаа 13% төлнө. Хэрэв орлого нь жилд 2.4 сая рубльээс дээш байвал хувь хүний ​​орлогын албан татвар 15% болох юм байна.

Крипто Доогтэр

20 Nov, 05:01


Виртуал хөрөнгийн мэдээллийн иж бүрэн платформ болох CoinMarketCap-ийн 'Altcoin Season Index' нь Улаанбаатарын цагаар 08:30-д 39 болсон байна. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад 2 пунктээр буурсан үзүүлэлт юм. Altcoin улирлын индексийг зах зээлийн үнэлгээр топ 100 зоос (тогтвортой болон лабораторийн зоосыг оруулаагүй) болон биткойны хоорондох үнийн хэлбэлзлийн хувь хэмжээг харьцуулах замаар тооцдог. Шилдэг 100 зоосны 75% нь сүүлийн 90 хоногт биткойноос өндөр өсөлттэй байвал алткойны улирал, эсрэгээр нь биткойны улирал гэж үнэлдэг.

Крипто Доогтэр

20 Nov, 04:00


Хиймэл оюун ухаант (AI) зооснуудын нийт зах зээлийн үнэлгээ 2021 оны 6-р сард бүртгэгдсэн доод хэмжээнээс 131.4%-иар өссөн буюу 42.1 тэрбум доллар болоод байна.

Крипто Доогтэр

20 Nov, 03:01


MicroStrategy-ийн захирал Майкл Сэйлор, 12-р сарын 31 гэхэд биткойны үнэ 100,000 ам.доллар давах эсэхийг нийгмийн сүлжээ Х-ийн хэрэглэгчдээс асуужээ. Хүмүүсийн дийлэнх нь шинэ он гэхэд биткойны ханш 100,000 доллар давна гэж үзэж байна. Тус судалгаанд 92024 хүн хамрагдсанаас 85,6 хувь нь эерэг хариулт өгсөн байна.

Крипто Доогтэр

20 Nov, 02:00


Арваннэгдүгээр сарын 19-нд, Японы хөрөнгө оруулалтын Metplanet компани нэмж 124.117 биткойн худалдаж авснаа зарлав. Хамгийн сүүлд хийсэн уг худалдан авалтын дараа, тус компани нь одоогийн үнээр ойролцоогоор 104,54 сая долларын үнэтэй 1,142.87 BTC-ийг эзэмшиж байна.

Крипто Доогтэр

20 Nov, 01:01


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2024 оны 11-р сарын 20-ны өдөр

Өчигдөр, 11-р сарын 19-ний Мягмар гаригт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 11-р сарын 20, 08:13) 1.90% дээшилж $92,396 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT,USDC оруулаагүй)-аас Doge илүү ихээр буюу 5.56%-иар өсч $0.39 болсон байна.

Сайн мэдээ

Дональд Трампын сошиал медиа компани болох Trump Media & Technology групп нь дижитал хөрөнгийн зах зээлийн Bakkt Holdings Inc (NYSE:BKKT)-ийг худалдаж авахаар ахисан хэлэлцүүлэг өрнүүлж байна гэж өмнө нь мэдээлсэн билээ.

Трампын Trump Media & Technology групп нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээс гадна өөрийн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхийг эрэлхийлж байгаа бөгөөд өмнө нь World Liberty Financial хэмээх крипто компаниа эхлүүлсэн юм.

Уг яриа хэлэлцээний талаар мэдээлсний дараа, Bakkt компанийн зах зээлийн үнэлгээ 150 сая доллар давсан бөгөөд хувьцаа нь 162 хувиар өссөн байна.

Муу мэдээ

Бразилд болж байгаа G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон криптовалют нь дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг зөрчиж байгаа учраас дэлхийд заналхийлж байна гэж мэдэгджээ.

Макроны хэлснээр дижитал хөрөнгийг зохицуулахад маш хэцүү тул криптовалют нь дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгох хүчтэй хүчин зүйл болсон.

Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа нөхцөлд санхүүгийн тогтвортой байдал нь G20-ийн тэргүүлэх чиглэл хэвээр байгаа бөгөөд энэ асуудал үргэлж анхаарлын төвд байх ёстой гэж Францын Ерөнхийлөгч онцолжээ.

Крипто Доогтэр

19 Nov, 13:01


Дональд Трампын сан Bakkt криптовалют арилжааны платформыг худалдан авахаар ахисан хэлэлцээр хийж байна.

Крипто Доогтэр

05 Nov, 13:01


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрис ялбал биткойны үнэ хамаагүй хямд болно гэж судалгааны Bernstein компанийн шинжээчид таамаглаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар санал хураалтын үр дүн криптовалютын зах зээлд дараах байдлаар нөлөөлнө:
- Дональд Трамп ялалт байгуулснаар биткойны үнэ 80,000 доллар хүртэл өсөх болно (одоогийн үзүүлэлтээс 17%);
- Харрисын ялалт нь BTC-ийн үнийг 50,000 доллар (28%) хүртэл бууруулна гэсэн байна.

Крипто Доогтэр

05 Nov, 12:00


Зургаан сарын хугацаанд, TON сүлжээн дээр Tether (USDT) ашиглан хийсэн гүйлгээний хэмжээ 670%-иар өссөн байна.

Крипто Доогтэр

05 Nov, 11:04


Ripple-ийн XRP зоос нь 1 долларт ойртохын тулд олон жилийн турш тэмцсээр ирсэн. Гэвч өнөөг хүртэл $ 0.5-0.6-ийн хүрээнд байгаа бөгөөд динамикийн хувьд эхний 10-т багтсан томоохон криптовалютуудаас доогуур байв. XRP-ийн өсөлтөд саад болж буй гол бэрхшээлүүдийн нэг нь АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC) болон Ripple-ийн хоорондох маргаан гэж үздэг.

Крипто Доогтэр

05 Nov, 10:00


Японы хөрөнгө оруулалтын Metaplanet компани нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн жишиг үзүүлэлт болох CoinShares Blockchain Global Equity Index (BLOCK Index)-д багтсан болохоо зарлалаа. Энэхүү индекс нь блокчэйн болон криптовалютын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй компаниудыг багтаасан бөгөөд MicroStrategy, Galaxy Digital, Meta, Coinbase зэрэг орно.

Крипто Доогтэр

05 Nov, 09:00


8-р сард 300 сая хэрэглэгчтэй байсан, Telegram дээр тоглож орлого олох боломжтой Hamster Kombat тоглоом нь 259 сая тоглогчоо алдсан гэсэн мэдээлэл тараад байна. Одоогийн байдлаар 41 сая орчим идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд 9-р сарын 26-нд 0.009993 ам.доллараар худалдаанд гарсан токены үнэ 76 хувиар буурч, 0.002392 долларын үнэтэй болжээ.

Крипто Доогтэр

05 Nov, 08:01


Энэ долоо хоногт түгжээ нь тайлагдах, хөрөнгийхөө хэмжээгээрээ тэргүүлж буй зооснууд

Крипто Доогтэр

05 Nov, 07:01


Altcoin улирлын индекс 100-д ойртох тусам altcoin-ийн улирал ойртож байгааг илэрхийлдэг билээ. Виртуал хөрөнгийн иж бүрэн мэдээллийн платформ болох CoinMarketCap дээр өнөөдөр 'Altcoin Season Index' 25-г заасан байна.

Крипто Доогтэр

05 Nov, 06:01


Дэлхийн хамгийн том криптовалют биржийн судалгааны салбар болох Binance Research-н 11-р сарын 4-нд гаргасан дүн шинжилгээгээр, 2023, 2024 онд шинээр гарсан меме зооснуудын 97% нь арилжааны хэмжээ огцом буурч зарим нь тэг болсон гэж тогтоогджээ.

Крипто Доогтэр

05 Nov, 05:01


Cointelegraph-ийн мэдээлснээр, Пакистаны Төрийн банк (SBP) нь өчигдөр буюу 11-р сарын 4-нд, криптовалют болон төв банкны дижитал валютыг (CBDC) хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах бодлогын багц саналуудыг зарлалаа. Санал батлагдсан тохиолдолд, дижитал валют (CBDC) болон криптовалютыг Пакистан даяар ашиглах боломжтой болно. Өмнө нь Пакистаны засгийн газар, бүх криптовалютын биржүүдийг хааж, криптовалютыг Пакистанд хэзээ ч хуульчлахгүй гэж зарлаж байсан юм.

Крипто Доогтэр

05 Nov, 04:01


CryptoSlate-ийн мэдээлснээр, Германы хамгийн том харилцаа холбооны компани Deutsche Telekom нь Bankhaus Metzler банктай хамтран сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг, биткойны олборлолтын дэд бүтцийг турших туршилтын төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа.

Крипто Доогтэр

05 Nov, 03:00


Хонконгийн стандартад нийцсэн криптовалютын OSL бирж нь Японы CoinBest криптовалютын биржийн 81%-ийн хувьцааг худалдан авч байгаагаа албан ёсны WeChat-раа дамжуулан мэдэгдсэн байна. Энэхүү худалдан авалтаар OSL нь Японы зах зээлд гарахыг эрмэлзэж байна.

Крипто Доогтэр

05 Nov, 02:00


АНУ-ын Холбооны нөөцийн банк, бодлогын хүүгийн шийдвэрээ 11-р сарын 7-нд зарлах болно. Чикагогийн бараа түүхий эдийн бирж (CME)-ийн тоо баримтаас харахад, төв банкны бодлогын зээлийн хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлал 99.5%-тай байна.

Крипто Доогтэр

05 Nov, 01:01


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2024 оны 11-р сарын 5-ны өдөр

Өчигдөр, 11-р сарын 4-ний Даваа гаригт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 11-р сарын 5, 07:36) 1.49% доошилж $67,726 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT,USDC оруулаагүй)-аас SOL илүү ихээр буюу 2.55%-иар буурч $158.01 болсон байна.

Сайн мэдээ

Криптовалютын чиглэлээр мэргэшсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Woo Blockchain-ий тайланд мэдэгдсэнээр, “Өнгөрсөн аравдугаар сард хөрөнгө оруулалт авсан, криптовалютын венчур (эрсдэлтэй) хөрөнгө оруулалтын төслийн тоо 95 байсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлт юм".

Тус төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 780 сая доллар байсан нь өмнөх сартай харьцуулахад 28% (610 сая доллар), өнгөрсөн оны мөн үеийнхээс (450 сая доллар) 73% -иар өссөн байна.

Татсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Azra Games ($42.7 сая) ,Yellow Card Series (33 сая ам.доллар) болон Glow (30 сая ам.доллар) төслүүд тэргүүлсэн байна.

Муу мэдээ

Daily News сонинд мэдээлснээр, Тайландын хууль сахиулах байгууллага нэг крипто арилжаачнаас 10 сая ам.доллар авахыг завдсан 7 хуурамч цагдааг баривчилжээ.

Сэжигтнүүд хуурамч зөвшөөрөл ашиглан, хохирогчийн гэрт нэгжлэг хийж, гар утас, компьютерийг нь дээрэмдэж, 10 сая ам.доллар шилжүүлж өгөхийг шаардаж, хууль бус арилжаа хийсэн тул яллагдагчаар татна гэж заналхийлсэн байна.

Үүний дагуу хохирогч тэдэнд 165 000 ам. доллар шилжүүлсэн боловч тэд дахин 20 000 доллартай тэнцэх хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь тогтоогдсон байна.

Крипто Доогтэр

04 Nov, 13:00


Сүүлийн өдрүүдэд биткойны ханш 113 валюттай харьцуулахад түүхэн дээд цэгтээ хүрсэн байна.

Крипто Доогтэр

28 Oct, 13:01


Essence Finance стартап компанийн гаргасан Chi USD (CHI) гэх тогтвортой зоос нь хэдхэн цагийн дотор 1 долларын ханшаа алдан 0.0088 ам. доллар буюу 99%-иар унажээ. Chi протоколын вэб сайтад дурдсан мэдээллээс харахад, тус токены тогтвортой байдлыг хангах дижитал хөрөнгийн үнэ цэнэ 20 сая доллараар унасны дараа CHI зоос эзэмшигчид зоосноосоо салах гэж яаран зарцгаажээ.

Крипто Доогтэр

28 Oct, 12:00


Данийн Татварын яамны тэргүүн Расмус Стоклунд, биткойн болон криптовалютаас олсон орлогод татвар ногдуулах санал гаргажээ. Хэрэв энэ санал нь зөвшөөрөгдвөл, криптовалют эзэмшдэг Даничууд жил бүр 42 хувийн татвар төлөх юм.

Крипто Доогтэр

28 Oct, 11:31


Код: #Онцлох нийтлэл

АЛТКОЙНЫ УЛИРАЛ ХЭР ОЙР ИРЭЭД БАЙНА ВЭ?

Гуравдугаар сараас хойш алткойны зах зээлийн үнэлгээ буурч, олон хөрөнгө оруулагчдыг удаан хүлээсэн “Алткойны улирал” эхлүүлэх байх гэсэн горьдлогыг төрүүлсээр өнөөдрийг хүргээд байна.

Хэзээ алткойны улирал эхэлж магадгүй байгаа талаар өөрийн таамаглалыг нэрт шинжээч Crypto Banter, USDT (USDT.D)-ийн болон Bitcoin давамгайлал (BTC.D) дээр гол анхаарлаа хандуулж хийсэн шинжилгээнийхээ сүүлийн үеийн мэдээг ашиглан гаргаснаа танилцууллаа.

Шинжээч маань крипто зах зээлийн өдөр тутмын арилжааны хэмжээ өсч эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн боловч энэ эрч хүчээ үргэлжлүүлэхийн тулд 50-60 сая долларын түвшинг давах шаардлагатай байна гэжээ.

Яг одоо сонгууль гэх мэт томоохон үйл явдлууд зах зээлд тодорхойгүй байдлыг бий болгож байгаа нь томоохон хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна.

Гэсэн хэдий ч бүх зүйл тодорхой болмогц бэлэн мөнгөтэй хөрөнгө оруулагчид зах зээлд эргэн ирж, мөнгөө криптовалютууд руу шилжүүлэх үед USDT давамгайлал (USDT.D) буурч магадгүй юм.

Хэрэв USDT.D ойролцоогоор 3% хүртэл буурвал энэ нь илүү их мөнгө крипто хөрөнгө рүү орж байгааг илтгэн зах зээлийн томоохон өсөлтийг бий болгож чадна.

Биткойны давамгайлал (BTC.D) нь биткойны зах зээлд эзлэх хувь өсч, дараа нь буурч, алткойнуудад өсөх орон зайг бий болгодог мөчлөгийг дагаж байгааг Crypto Banter тэмдэглэв.

Одоогоор BTC.D дээд цэгтээ хүрээд байгаа бөгөөд Бантер, биткойны давамгайллыг дараагийн 300-350 хоногт буурч, магадгүй 2025 оны 8-р сар гэхэд дуусна гэж үзэж байна.

Хэрэв энэ хандлага үргэлжилбэл биткойноос бусад криптовалют руу хөрөнгийн урсгал шилжиж алткойнуудын хувьд хүчтэй ралли үүсч магадгүй юм.


Үргэлжлэл:
https://www.facebook.com/groups/481159813139470/?ref=share_group_link

Крипто Доогтэр

28 Oct, 11:00


Энэ долоо хоногт түгжээ нь тайлагдах, хөрөнгийхөө хэмжээгээрээ тэргүүлж буй зооснууд

Крипто Доогтэр

28 Oct, 10:01


Австри улсад, криптовалютад хөрөнгө оруулах нэрийдлээр хууль бусаар баяжих схем зохиосон залилангийн бүлэглэлийн хэд хэдэн гишүүдийн шүүх хурал болжээ. Луйварчид 40,000 үйлчлүүлэгчээс нийт 21,6 сая долларыг залилсан ба залилан олсон мөнгөөрөө өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө түрээслэх, хувийн онгоцоор гадаад дотоод аялах, дээд зэрэглэлийн машин худалдаж авах, биеэ үнэлэгчдийн үйлчилгээнд зарцуулдаг байжээ.

Крипто Доогтэр

28 Oct, 09:01


Elite Crypto нэртэй криптовалютын хөрөнгө оруулагч XRP койнд дахиж хэзээ ч хүрэхгүй гэдгээ амласан байна. "Ripple-ийн үүсгэн байгуулагч Крис Ларсен, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрист 10 сая долларын XRP хандивласан гэдэгт дургүйцэж байна. Би Трампад итгэдэг, XRP-д итгэхээ больсон” гэж Elite Crypto бичжээ.

Крипто Доогтэр

28 Oct, 08:01


АНУ-ын Хууль зүйн яам, Хятадын химийн найман компани болон тэдний ажилтнуудыг тус улсад хориотой химийн бодисны наймааг криптовалют ашиглан хийж, мөнгө угаасан хэрэгт оролцсон гэх үндэслэлээр ялласан дүгнэлтээ нийтэлжээ.
Hubei Shanglin Trading Co. зэрэг тус компаниуд нь хууль бусаар борлуулсан төлбөр тооцоогоо далдлах зорилгоор биткойн болон бусад криптовалютыг ашигладаг байсан байна.

Крипто Доогтэр

28 Oct, 07:00


Өнгөрсөн долоо хоногт буюу 10-р сарын 19-өөс 26-ны хооронд, 37 төсөл нийт 101.98 сая долларын хөрөнгө оруулалт татсан байна. Тэдний дундаас хамгийн их буюу 15 сая долларын санхүүжилтыг BlueSky төсөл авсан байна. Хөрөнгө оруулагчдын анхаарал голчлон блокчейн дэд бүтэц, блокчейн үйлчилгээ зэрэг салбаруудад төвлөрч байжээ.

Крипто Доогтэр

28 Oct, 06:01


Украины крипто зах зээлийн идэвхитэй хэрэглэгчдийн тоо 3 саяд хүрсэн тухай тус улсын Үнэт цаасны зах зээлийн үндэсний комиссын төлөөлөгч Максим Либанов мэдэгдлээ. Тэрээр мөн эрх баригчид крипто зах зээлд өндөр чанартай зохицуулалтыг бий болгож, бизнест сөргөөр нөлөөлж болзошгүй, урьдчилан таамаглах боломжгүй эрсдлүүдийг, ялангуяа татварын өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд хүчээ дайчлан ажиллаж байна гэжээ.

Крипто Доогтэр

28 Oct, 05:01


Америкийн Coinbase бирж нь хиймэл оюуны(AI) технологид суурилсан туслах бүтээх шинэ загвар программыг бий болгосноо танилцууллаа. Based Agent хэмээх шинэ загвар нь хөгжүүлэгчдэд дараах функцуудтай бие даасан бот хөгжүүлэх боломжийг олгох болно:
- Криптовалютын түрийвч бий болгох;
- Дижитал хөрөнгөөр худалдан авалтын гүйлгээ хийх;
- Шагнал авахын тулд зоосуудыг түгжих;
- Токен гаргах
Coinbase-ийн хөгжүүлэгч Линкольн Муррагийн хэлснээр, Based Agent-ийг ашиглан хиймэл оюуны туслах ботыг гуравхан минутын дотор бүтээх боломжтой гэнэ.

Крипто Доогтэр

28 Oct, 04:01


Долоо хоног бүрийн график дээрээ биткойны давамгайлал энэхүү дээшилсэн шаантаг (Ascending Wedge) гэх паттерны дотор өссөөр байна. Зарим шинжээчид, давамгайлал нь уг паттерныг задлан доошилсон үед алтсезон ирнэ гэж харж байгаа гэнэ.

Крипто Доогтэр

28 Oct, 03:01


Эдийн засагч Питер Шифф биткойны эзэмшигчдэд хандан, Трампын ялалтын үр дагавар аль хэдийн биткойны үнэд орсон байгаа бөгөөд сонгуулийн дараа үнэ нь өсөхгүй эсэргээрээ унана гэж анхааруулав. Тэрээр үүнийхээ үндэслэлийг, Polуmarket бооцооны платформ дээр Трампын ялалтын талд тавих боооцооны хэмжээ нэмэгдсээр байгаа ч биткойны үнэ өсөхгүй байгаатай холбон тайлбарласан байна.

Крипто Доогтэр

28 Oct, 02:00


Сүүлийн үед халимууд урьд өмнө хэзээ ч байгаагүй олон тооны BTC худалдаж авч байна. Одоогийн байдлаар халимууд 670,000 гаруй BTC худалдаж авсан ба энэ тоонд биржүүдийн болон олборлогчдын түрийвч дэх биткойн ороогүйгээр ийм болоод байгаа гэнэ.

Крипто Доогтэр

28 Oct, 01:00


ЗАЛХУУ МЭДЭЭ: 2024 оны 10-р сарын 28-ны өдөр

Өчигдөр, 10-р сарын 27-ны Ням гаригт крипто зах зээл цоохор байлаа. Биткойн сүүлийн 24 цагийн байдлаар (УБ цаг: 10-р сарын 28, 07:55) 1.41% дээшилж $67,958 болжээ.

Айргийн тавын алткойнууд (USDT,USDC оруулаагүй)-аас Doge илүү ихээр буюу 5.0%-иар өсөж $0.1442 болсон байна.

Сайн мэдээ

Тайландын Binance компанийн гүйцэтгэх захирал Пхуваттанукул, тус улсын криптовалютын зах зээлийн анхаарлын төв нь жижиглэнгийн хөрөнгө оруулагчдаас институцийн тоглогчид руу шилжсэн болохыг онцлон тэмдэглэжээ.

Энэ нь Тайландын санхүүгийн зохицуулагч, хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангуудад Америкийн спот биткойн ETF болон бусад бүх криптовалют дээр суурилсан биржээр арилжаалагдах сангуудад хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн явдлаас харагдаж байна.

Тэрээр, санхүүгийн зохицуулагчийн энэхүү алхам нь зөвхөн "биткойныг хүлээн зөвшөөрсөн" хэрэг бус "уламжлалт болон криптовалютын ертөнцийг нэгтгэсэн илүү боловсронгуй экосистемийг" бий болгох хүсэлтэй нь холбоотой гэж үзэж байгаа ажээ.

Муу мэдээ

Америкчуудын дунд саяхан хийсэн олон нийтийн санаа бодлыг судлах судалгааны үр дүнгээс харахад, тэдгээрийн ердөө 5% нь криптовалютын найдвартай болон аюулгүй байдалд итгэлтэй байдаг гэнэ.

Pew Research гэх агентлагийн хийсэн судалгаанд оролцогчдын 63% нь дижитал хөрөнгийг хөрөнгө оруулах, арилжаалах, шилжүүлэх одоо байгаа аргуудын найдвартай, аюулгүй байдалд эргэлздэг гэж хариулсан байна.

Ахмад үеийн төлөөлөгчид криптовалютуудад хамгийн бага итгэл үнэмшилтэй байдаг ба тэдний энэ байдал нь голчлон дижитал хөрөнгийн талаархи өрөөсгөл ойлголт, мэдлэг дутмаг, тус хөрөнгийг ойлгохыг ч хүсдэггүйтэй нь холбоотой гэсэн дүгнэлт гарчээ.

Крипто Доогтэр

27 Oct, 13:01


АНУ-ын Атланта хотод байрладаг, хувийн Эмори их сургууль нь бараг 15.1 сая долларын үнэ бүхий Grayscale Bitcoin Mini Trust биткойн ETF-ийн 2.7 сая хувьцааг эзэмшдэг болох нь тус байгууллагаас АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC)-т хүргүүлсэн тайлангаас ил болжээ.

Крипто Доогтэр

27 Oct, 12:00


ОХУ-ын ерөнхийлөгч Путин, тус улсын игэрдэд эрчим хүчний тодорхой хязгаарт багтаан криптовалютыг бүртгэлгүйгээр олборлохыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурав.

Крипто Доогтэр

27 Oct, 11:02


CoinGecko мэдээллийн платформын мэдээлж буйгаар, хамгийн сүүлийн байдлаар Cosmos (ATOM) нь блокчэйнүүдийн дунд хамгийн өндөр өгөөжтэй блокчэйн болжээ. Тус блокчэйн нь стейкинг хийхэд 18.5% хүртэл өгөөжийг санал болгодог гэнэ.